В вирусын дархлаалжуулалтад хамрагдахыг уриалж байна

Д.Тулга / Эрүүл мэнд

emnelegСүүлийн жилүүдэд манай улсад элэгний төрлийн өвчлөл үнэмлэхүй нэмэгдэж, ХӨСҮТ-ийн хандаж буй иргэдийн ихэнх нь энэ төрлийн өвчлөлд өртсөн байдаг нь судалгаагаар тогтоогдсон. Хорт хавдараар нас барж буй нийт иргэдийн 60-80 хувь нь элэгний хавдар гэх үндсэн оноштой байдаг аж.

Хамгийн гол нь элэгний хүнд оноштой өвчтөнүүдийн эмчилгээнд асар их мөнгө зарцуулагдах тооцоолол гардаг. Иргэд элэгний өвчлөлөө ихэнх тохиолдолд хүнд үед нь оношлуулж, гэнэт их хэмжээний мөнгөний эрэлд гардаг хэвшил бий болчихоод байна.

Элэгний төрлийн өвчлөлийг эрт үед нь оношлуулах, урьдчилан сэргийлэх аргууд байсаар байтал нийгэм тэр чигтээ энэ дадлыг үл хэрэглэгч түвшинд байгааг салбарынхан онцолж буй. Өөрөөр хэлбэл, урьдчилан сэргийлэх үзлэг, дархлаажуулалтад иргэд сайн дураар төдийлөн хамрагддагүй.Тухайлбал, В виурсын дархлаажуулалт.

В вирусийн вакцин тогтмол хийгдэж байна

Манай улсад элэгний В вирусын өвчлөл хамгийн түгээмэл байдаг. Тэгвэл улсаас энэ өвчлөлийг урьдчилан сэргийлэх тал дээр анхаарч, ХӨСҮТ дээр Сайн дурын дархлаажуулалтын тасаг тогтмол үйл ажиллагаа явуулж буй.

Иргэд элэгний В вирус илрүүлэх шинжилгээг ХӨСҮТ-д 25 мянган төгрөгөөр хийлгэх боломжтой. Шинжилгээгээр вирус илрээгүй тохиолдолд 3 удаагийн товлол бүхий дархлаажуулалтад хамрагдсанаар энэ төрлийн өвчнөөр өвдөхгүй гэсэн үг. Товлолт вакцины нэг удаагийн тарилгын үнэ 5 мянган төгрөг. Ингэснээр иргэн өвдсөн хойно нь олон сая төгрөгийн эрэлд гаралгүйгээр 40 мянган төгрөгөөр эрүүл мэндээ 15-20 жил найдвартай хамгаалах боломжийг бүрдүүлж буй юм.

Манай улс 1991 оноос хойш товлолт вакцины тоонд В вирусын дархлаажуулалтыг албан ёсоор нэмсэн. Тиймээс 1991 оноос өмнө төрөгчид ихэвчлэн энэ төрлийн өвчлөлөөр хүнд оноштой ХӨСҮТ-д ирдэг аж.

Орон нутгуудад мөн В вирусын дархлаажуулалтыг хийлгэх боломжтой бөгөөд сүүлийн жилүүдэд сум, аймгийн нэгдсэн эмнэлгүүд горимын дагуу хадгалж буйг салбарынхан онцолж байна.

Элэгний В вирусийн хурц халдвар гэж юу вэ?

Хурц хэлбэрийн элэгний В вирусийн халдвар нь халдвар авснаас хойш 1 сараас 4 сар хүртэл үргэлжилдэг. Өвчлөгсдийн зөвхөн 30-50%-д л шинж тэмдэг ажиглагдана. Эрт илэрч буй шинжүүд төдийлөн тод бус ханиад хүрч буй мэт. Бага зэрэг халуурч болно, үемөчөөр өвдөнө. Энэ үед илрэх шинжүүд,

• Шалтгаангүйгээр ядарна

• Хоол идэх дуршил арилн

• Дотор муухай оргино

• Арьс, нүдний салт шарлана

• Хэвлийн баруун доод хэсгээр өвдөнө. (Элэг үрэвсэж хэмжээгээрээ томорсоноос болж буй)

Зарим тохиолдолд элэгний В вирусийн хурц үрэвсэл маш хүнд явагддаг. Энэ үед өвчтөн цус алдаж хүндрэхээс гадна элэгний ажиллагаа алдагдсаны улмаас орчны мэдрэмжгүй болж ухаангүй унтаа байдалтай болдог. Үүнийг эмнэлгийн хэлээр *ком* гэж нэрлэдэг. Энэ үед өвчтөнд элэгний үйл ажиллагаа бүрэн алдагдаж зөвхөн элэг шилжүүлэн суулгахаас өөрөөр эмчилгээ үр дүнгүй болдог.

Б.ГЭРЭЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.