“Comcast” компани супер хурдан интернет кабель бүтээж байна

Д.Тулга / Орон нутаг

gadaad

“Comcast” компани нь секундэд 1 гегабайтаас илүү их мэдээлэл шилжүүлэх чадвартай интернет кабелийг бүтээхээр туршиж байна. Энэ нь одоогийн ихэнхи броадбэнд холболтуудаас багаар бодоход 50 дахин хурдан юм.

Зөв модем, тохиромжтой нөхцөл байдал нь бүрдсэн үед секундэд 10 гегабайт хүртэлх мэдээллийг шилжүүлэх боломжтой аж. Өнөөдрийн байдлаар “Google Fiber” секундэд 1 гегабайтаас илүү их мэдээлэл шилжүүлэх хурдтай интернет санал болгож байгаа бөгөөд үүнээс илүү хурдан байлгахаар ажиллаж байгаа гэсэн байна.“Comcast”-ын хэвлэлийн төлөөлөгч уг кабелийн төслийг 2-3 жилийн дотор хөгжүүлж дуусгана гэж мэдэгджээ. Өнөөдрийн байдлаар маш олон компаниуд интернетийн хурдаа сайжруулахыг оролдож байгаа боловч интернетийн бодит хурд нь вэбсайтуудын мэдээлэл дамжуулах хурднаас шууд хамаардаг байна.

Т.БАТСҮРЭН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.