Г.Шийлэгдамба: Эмч, ажилтнуудын цалинг бууруулахгүй

Д.Тулга / Эрүүл мэнд

Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба, Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭХ-ны дарга Б.Мягмар нар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба төсвийн хэмнэлт, таналт хүрэлцэхгүй гэсэн шалтгаанаар эмч, ажилтнуудынхаа цалин хөлсийг хүрсэн түвшнээс бууруулж болохгүй гэсэн албан даалгаварыг харъяа эмнэлгийн дарга нарт хүргүүлэхээр болсон байна.

“Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн хүчингүйд тооцсон 384 тоот тушаал нь 2010 оны 4-р сарын 12-ны өдрийн 123 тоот, тухайн үеийн эрүүл мэндийн сайдын баталсан тушаал. Энэхүү хүчингүй болсон тушаалд албан хаагчын үндсэн цалинг "Эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын цалингийн доод жишиг"-ээс 50 хувиас доошгүй нэмэгдүүлж, батлагдсан төсөвтөө багтаан олгох гэж тусгасан байдаг ч өнөөдрийг хүртэл огт хэрэгжээгүй учраас Сангийн яамнаас өнгөрсөн оны долдугаар сарын 7-нд хүчингүй болгох тухай албан бичгийг ирүүлсэн. Үүний дагуу хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зарим арга хэмжээг хуулийн дагуу хэрэгжүүлснээс биш, салбарын ажиллагсадынхаа цалин тэтгэмжийг бууруулах нэг ч тушаал шийдвэрийг гаргаагүй” гэв.

Цаашид төсвийн хүрэлцээгүй зэрэг шалтгаанаар эмч, эмнэлгийн ажилтнуудын цалин урамшууллыг бууруулахгүй байх, ийм зөрчил гарсан тохиолдолд эрүүл мэндийн салбарын хамтын хэлэлцээрийн хэрэгжилтийг шаардаж хамтын маргаан үүсгэх эрх нь хуулиар нээлттэй гэдгийг МЭМАҮЭХ-ны дарга Б.Мягмар хэллээ.

Ж.МАРАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.