Ахмад багш нар хүүхдүүдийн боловсролд анхаарна

Д.Тулга / Боловсрол

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас “Цөм” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж танхимын ба зайны сургалт явуулах, хүүхэд бүрийг хөгжүүлэх, сурагчийн авъяас, чадварт тулгуурласан мэргэжлийн чиг баримжаа эзэмшүүлж байгаа аж. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Монголын ахмад багш нарын холбооноос хамтран ажиллахаар болсон талаар өнөөдөр мэдээллээ.

Ахмад багш нар сурагчдад мэргэжил сонгох, мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт явуулах тусгай хөтөлбөр гаргаж хэрэгжүүлэх, их дээд сургуулиуд зах зээлийн буюу ажлын байрны эрэлт хэрэгцээнд түшиглэсэн мэргэжлүүдээр элсэлт авч төгсөгчдийг ажлын байраар бүрэн хангахад туслах юм байна. Тус холбооноос “Багш Эрдэнэ” сэтгүүл гаргахаар болжээ. Уг сэтгүүлд бүтээлч багш нарын туршлага, ардын зан заншил, өв уламжлал, ёс суртахууны төлөвшилт, унаган байгалиа хамгаалах зэрэг мэдээлэл, нийтлэлийг тусгах юм байна. Үүнээс гадна сургуулийн өмнөх насны хүүхдийн боловсролд ч ахмад багш нар анхаарах аж.

Энэ тухай холбооны удирдах зөвлөлийн гишүүн, боловсрол судлалын магистр А.Нармандах хэлэхдээ “Энэ онд 43 цэцэрлэг барьж байгаагаас 27 цэцэрлэг ашиглалтад орно. Ер нь сургуулийн өмнөх болосврол нь хүүхдийг ухамсартай, зан заншил, өв уламжлаа дээдэлдэг зөв хүн болгон хүмүүжүүлэхэд оршиж байгаа юм. Нийслэлийн хэмжээнд сургуулийн өмнөх боловсрол эзэмших 2-5 настай 116 мянга гаруй хүүхэд байдаг. Эдгээр хүүхдүүдэд гэрээр боловсрол олгох асуудлыг дэвшүүлж ажиллахаар төлөвлөөд байгаа” гэсэн юм.

Б.ЦЭЛМЭГ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.