Энэ жил 20 сургуулийн барилгыг нурааж, шинээр барина

Д.Тулга / Боловсрол

3 surguuliЭнэ жил улсын хэмжээнд нийт 1000 гаруй цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байгаагийн 430 нь нийслэлд, үүнээс 250 орчим нь улсын, үлдсэн нь хувийн цэцэрлэг байгаа юм. Харин нийслэлд 2-5 насны 125.600 хүүхэд байгаа нь цэцэрлэгийн нөөц бололцоогоор 88.000 орчим хүүхдийг хамруулах боломжтой гэсэн үг юм.

Үлдсэн 88.000 хүүхдийг цэцэрлэгт хамруулахын тулд энэ жил нийт 46 цэцэрлэг ашиглалтанд орохоор төлөвлөж байгаагийн 15 нь энэ хичээлийн жилдээ багтан үйл ажиллагаагаа явуулж эхлэнэ гэв. Энэ 46 барилгын 40 нь улсын төсвөөр, үлдсэн нь бусад хандив, туслам, концессоор шийдэгдэж байгаа аж.

Гэхдээ эдгээр цэцэрлэгүүд ашиглалтанд орсноор цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа 88.000 хүүхдийн асуудал бүрэн шийдэгдэхгүй, хүртээмж нь тийм ч сайжрахгүй гэдгийг салбарын яамныхан хэлж байна.

-НЭГДҮГЭЭР АНГИД ЭЛСЭН СУРАЛЦАГЧ 27.000 ОРЧИМ БАЙНА-

Энэ хичээлийн жилд нэгдүгээр ангид элсэн суралцах зургаан настанууд 27.000 мянга давсан байна. Энэ нь нэмж 350 гаруй бүлэг сурагчид сургуулиудад нэмэгдэнэ гэсэн үг.

Харин энэ хичээлийн жил эхлэхэд дөрвөн сургууль нэмж ашиглалтанд орно. Тухайлбал, өнгөрсөн жил III сургуулийн барилга ашиглалтын шаардлага хангахгүйгээс нурааж дахин барих ажлыг эхлүүлсэн. Барилгын ажил дуусч энэ намар ашиглалтанд орохоор болоод байна. Энэ хугацаанд гуравдугаар сургуулийн сурагчид IV болон XVI сургуулиуд дээр хуваагдан гурван ээлжээр хичээллэж байсан юм. Энэ мэт нийт 4-5 сургуулийн барилга энэ хичээлийн жилдээ багтан ашиглалтанд орно. Бусад төлөвлөгдсөн сургуулиудын барилгын ажил дууссан боловч тоног төхөөрөмж, сантехникийн асуудлууд шийдэгдээгүй байгаа. Гэхдээ аравдугаар сар гэхэд нэмж нилээд хэдэн сургууль ашиглалтанд орох аж. Тухайлбал, СХД 124 дүгээр сургууль, ХУД-ийн алслагдсан хэсэг болох Өлзийт хороолол, 14-р хороо, 10-р хороо буюу Морингийн даваа, 15-р хороонд нийслэлийн төсвөөр баригдаж байгаа сургууль цэцэрлэгийн цогцолборууд энэ жилдээ багтан ашиглалтанд орно.3 surguuli

-ДАХИН 20 СУРГУУЛИЙН БАРИЛГЫГ НУРААЖ, ШИНЭЭР БАРИНА-

Харин газрын маргаанаас болж энэ ондоо багтаж ашиглалтанд орохгүй дөрвөн сургууль, цэцэрлэгийн барилга бий. Мөн энэ жил нэмж 17.600 суудал бүхий 20 сургуулийн актлагдаж байгаа барилгыг нурааж дахин барихаар болж байгаа юм. Ашиглалтын хугацаа дуусч, актлагдсан сургууль, цэцэрлэгүүдийн барилгын ажлыг өнгөрсөн сард байгуулсан концессын гэрээгээр шийдвэрлэнэ. Үүнд, Нийслэлийн 10, 18,146 дугаар цэцэрлэгүүд, 38, 73, 32, 14 дүгээр сургуулиудын ашиглалтын шаардлага хангахгүй болсон барилгууд багтаж байна.

Энэ онд 80168 суудал бүхий 12 сургууль, 28865 ор бүхий цэцэрлэг, 3 спорт заал, нэг дотуур байр, нэг сургуулийн өргөтгөл барихаар болсон Засвар шинэчлэлтийн ажил 80-90 хувьтай байгааг салбарын яам мэдээллээ.

Б.ГЭРЭЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.