Н.Алтанхуяг АН-аас гарч шинэ нам байгуулсан уу

Д.Тулга / Боловсрол

altanhuyagЗасгаа огцруулна, нураана гэж гүйсээр байгаад төрийн байдал тогтворгүй болж эхэллээ. Одоогийн байдлаар хэд хэдэн шинэ нам "мэндлээд" байна. Харин ойрын өдрүүдэд дахин нэг нам шинэ бий болж магадгүй гэх шум тарлаа.

Энэ нам нь Н.Алтанхуягийн нам байх гэнэ. Сүүлийн үед нам дотроо гадуурхагдах болсон Н.Алтанхуяг тэргүүтэй улстөрчид шинэ нам "төрүүлэх" гэж байна гэх мэдээлэл хэвлэлийн хуудсаар хөвөрч байна. Тодруулбал, “Н.Алтанхуяг дээд шүүх өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт нэгэн шинэ намыг бүртгэжээ. Тэр нь Бүтээн байгуулалтын нам нэртэй юм байна. Тус нам УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Х.Тэмүүжин, Л.Болд, Ц.Оюунгэрэл нараас гадна, АН-ын гишүүдээс бүрджээ. Бүтээн байгуулалтын намыг бүртгэсэн талаарх мэдээл­лийг одоогоор ихэд нууцалж байгаа” гэж гарчээ.

Харин энэ талаар АН-ын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяраас тодруулахад “Тийм юм байхгүй. Н.Алтанхуяг гишүүн нам байгуулаагүй” гэсэн хариултыг өгсөн юм.

Г.ЛХАГВА


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.