ХААИС-ийн захирал асан Б.Бямбаа нарт холбогдох хэргийг дахин хэлэлцэнэ

Д.Тулга / Хууль

ХААИС-ийн захирал асан Б.Бямбаа нарт холбогдох хэргийг өнгөрсөн оны зургаа­дугаар сарын 30-нд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II шүүх хянан хэлэл­цэж цагаатгах шийдвэр гаргасан юм. Тодруулбал тэднийг их хэм­жээний хөрөнгө завшсан хэрэгт холбогдуулан шал­гасан боловч хэргийг цагаатгасан билээ. Харин анхан шатны шүүхийн гар­­гасан энэхүү шийдвэрийг прокурор эсэр­­гүүцэж давж заал­дах шатны шүүхэд хандсанаар цагаатгах тог­тоолыг хүчингүй болгож, нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байдаг. Харин ирэх мягмар гаригт Хөдөө аж ахуйн их сургуулийн захирлаар ажиллаж байсан Б.Бямбаа болон Д.Янжмаа, Б.Болдбаатар, Ц.Амарсайхан нарт холбогдох хэргийг дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхэд дахин хянан хэлэлцэх гэж байна.

Хэргийг эргэн сануулбал, Б.Бямбаа нь тус сургуулийн өмчлөлийн газарт 2010- 2012 онд хувийн хөрөнгөөрөө бариулсан гурван давхар дутуу барилгыг ХААИС-ийн мэдэлд шилжүүлэхдээ дэд захирал Ц.Амарсайханаар хуурамч тушаал гар­гуулан, ерөн­хий санхүүч Д.Янжмаа­гаар хууль бус гүйлгээ хийлгэж, “Химон конст­ракшн”, “Ариун ар” ХХК-ийн данс руу шилжүүлж, 808 сая төгрөг гаргуулж авсан юм. Мөн дээрх гурван давхар дутуу барил­гаа Олон улсын хэл судлалын төв гэсэн нэрээр сургуулийн хө­рөн­гөд бүртгүүлсэн, “Химон Констакшн”-аар 2009 онд ба­риул­­сан орон сууцнаас завшиж хохирол учруулсан гэх хэрэгт холбогдсон юм.

Б.ЦЭЛМЭГ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.