Их хэмжээний тэсрэх бодисыг аюулгүй болголоо

Д.Тулга / Хууль

Tesreh bodisОБЕГ-т mэсэрч дэлбэрэх бодистой холбоотой дуудлага ирсэн байна. Тодруулбал, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, 22-ын товчооны урд “Халлиа гонсок” ХХК-ийн хашаанд их хэмжээний тэсрэх бодис байна гэсэн дуудлага өчигдөр 08:55 цагт иржээ.

Дуудлагын дагуу ОБЕГ-ын харъяа Аврах тусгай ангийн 15 албан хаагч, 3 автомашин, Цагдаагийн 5 албан хаагч, 1 автомашин, нийт 20 хүн, 4 техник хэрэгсэлтэй ажиллаж тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Бласт” ХХК-ийн агуулахад, химийн бодисыг АТА-ийн агуулахад тус тус байршуулж, аюулгүй болгожээ.

Б.ГЭРЭЛ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.