“Улаан эсэргэнэ”-ээр хүүхэд өвчлөх нь ихэслээ

Д.Тулга / Эрүүл мэнд

ulaanesergeneОн гарсаар агаар дуслын замаар дамжин халдварладаг “Улаан эсэргэнэ” өвчний 350 гаруй тохиолдол бүртгэгдсэн байна. Энэ өвчнөөр 10 хүртэлх насны хүүхэд өвчлөх нь их байгаа талаар ХӨСҮТ-ийн эмч, мэргэжилтнүүд хэлж байна. “Улаан эсэргэнэ”-ээр өвчилсөн хүүхдийн ам гэмтэж, биеэр нь тууралт өгч, өндөр халуурдаг аж. Одоогийн байдлаар ХӨСҮТ-д “Улаан эсэргэнэ” өвчний халдвар авсан 10 гаруй хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Энэхүү өвчний халдвар авсан л бол 10-21 хоног эмчийн хяналтад байх шаардлагатай гэнэ.

Ханиад томуу ихэсдэг энэ үед дээрх өвчин агаар дуслын замаар дамжин халдварлаж байгаа юм. Тухайлбал, гурван настай охин цэцэрлэгтээ халуурсан байна. Охины ээж яаралтай эмнэлэгт хандан үзүүлэхэд “Улаан эсэргэнэ” өвчний халдвар авсан болох нь тогтоогдсон ажээ.

“Улаан эсэргэнэ” өвчний нууц үе дунджаар 2-7 хоног байдаг бөгөөд урьдчилан сэргийлэхийн тулд гэр орондоо чийгтэй цэвэрлэгээг тогтмол хийх, агааржуулалтыг цаг тутамд 5-15 минут хийж байх, хүүхдийн амыг тамедин, царван, сод гэх мэт цэвэршүүлэх уусмалаар өдөрт 2-3 удаа тогтмол зайлуулах, хүнсэндээ витаминлаг хоол хүнс хэрэглэх, хүүхдэд халуун, бүлээн шингэн ахиухан уулгахыг эмч мэргэжилтнүүд зөвлөж байна.

Б.ГЭРЭЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.