Хараагүй иргэд Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвтэй боллоо

Д.Тулга / Боловсрол

haraaguiМонголын хараагүйчүүдийн үндэсний холбоо дэргэдээ Мэргэжлийн сургалт үйлдвэрлийн төвтэй боллоо. Хараагүйчүүдийн нөхөн сэргээх сургалтын төв нэрээр үйл ажиллагаагаа явуулж байсан тус байгууллага ийнхүү өргөжиж байна. Энэ МСҮТ дээр таван төрлийн мэргэжлээр мэргэшүүлэх сургалтыг явуулах бөгөөд нэг жилийн хугацаанд 63 иргэнд бариа засал, эсгий газар гар урлал, хөгжим, дууны найруулагчийн мэргэжил эзэмшүүлэх хүчин чадалтай аж. Мөн орон нутгаас МСҮТ-д суралцахаар ирсэн иргэдийг үнэ төлбөргүйгээр оюутны дотуур байранд оруулах аж.

Суралцахыг хүсэгчид Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоонд хандаж, богино хугацаанд бэлтгэгдэж хөдөлмөрийн зах зээлд зуучлуулах боломжтой гэнэ.

Б.ГЭРЭЛ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.