Өршөөл үзүүлэх ажлын дүнгээ ирэх сарын 5-ны дотор УИХ-д танилцуулна

Д.Тулга / Хууль

komissАнхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах Комиссын хуралдаан өнөөдөр /2015-09-16/ болов.

Хуралдаанаар шүүх, хууль хяналтын байгууллагууд Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрхэн хэрэгжүүлж байгаа талаар тус тус танилцуулж, түүний хэрэгжилтийн явцад анхаарвал зохих зарим асуудлын талаар санал солилцсон байна.

Өршөөлийн хуульд хамрагдаж буй хүмүүсийн материалыг холбогдох байгууллагууд нэн даруй бүрдүүлж, хянаж, шүүхэд шилжүүлж, улмаар асуудлыг шуурхай шийдвэрлэхдээ хуулийг нэг мөр ойлгож хэрэгжүүлэхэд анхаарах талаар ярилцжээ.

Тус комисс ийнхүү гурав дахь удаа хуралдаж байгаа бөгөөд өршөөл үзүүлэх ажлын дүнгээ энэ оны 10 дугаар сарын 05-ны дотор Улсын Их Хуралд танилцуулах юм байна.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.