Тендерийн урилга: Усны төв лабораторийн барилга барих ажил гүйцэтгэх

Д.Тулга / Шинжлэх Ухаан

Огноо: 2015.10.10

Тендер шалгаруулалтын нэр: Ус сувгийн удирдах газрын Усны төв лабориаторийн барилга барих ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах УСУГ-А-2015-22

Тендер шалгаруулалтын дугаар: УСУГ -А-2015-22

Ус сувгийн удирдах газар эрх бүхий тендерт оролцогчдоос Усны төв лабораторийн барилга барих ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэлээр нь 50000 /тавин мянга/ төгрөгийг Ус сувгийн удирдах газрын Голомт банк 1102977359 дансанд тушааж худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

Сүүлийн 3 жил 2012,2013, 2014 -ийн Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлнэ

Сүүлийн 3 жилд 2012,2013,2014 онд ижил төстэй барилгын ажил гүйцэтгэсэн тухай мэдээлэл ирүүлнэ

Тендерийн хамт 10,000,000 /Арван сая /төгрөгийн баталгаа ирүүлнэ.

Хүчинтэй байх хугацаа: 2015 оны 12 сарын 24 өдрийг дуустал.

Тендерийг 2015 оны 11 дугаар сарын 09 өдрийн 08.30 цагаас 09.30 цагийн хооронд доорх хаягаар тендерийн материалаа ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2015 оны 11 дугаар сарын 09 өдрийн 10 цаг 00 тинутаас нээнэ. Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно:

Хаяг: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Ус Сувгийн Удирдах газар, Токиогийн гудамж-5 өөрийн байр,
Г.Содномдаржаа Утас: 70157019, 99081474


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.