Гэрчүүд мэдүүлэг өгч байна

Д.Тулга / Хууль

gansuh

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүх нарт холбогдох хэргийн шүүх хурал гурав дахь өдрөө үргэлжилж байна. Тэднийг “Нүүрс” хөтөлбөрөөс их хэмжээний мөнгө завшиж, улсад онц ноцтой хохирол учруулсан хэмээн буруутгаж буй билээ.

Өнөөдрийн шүүх хуралд “Эм Жи Эл Эс Би Ди” компанид аудит хийсэн н.Ичинхоролоо, "Багануур" ХК-ийн захирал н.Отгонбаяр, “Эм Жи Эл Эс Би Ди” компанийн захирал н.Сүхбаатар, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг нар мэдүүлэг өгөх юм.

н.Сүхбаатарын мэдүүлгийг хүргэе.

-“Эм Жи Эл Эс Би Ди” компанийг хэзээ, хэн үүсгэн байгуулсан бэ?

-2009 онд би үүсгэн байгуулсан.

-“Багануур” ХК-тай хэн гэрээ хийсэн бэ?

-Би.

-Гүйцэтгэх захирал нь хэн байсан?

-Эрдэнэбулган.

-Үйл ажиллагаа явуулж байгаа юу?

-Явуулаагүй байгаа.

-Яагаад?

-Манай компаний эхний ажил. Үйл ажиллагаа явуулаад өртэй болсон.

-Хэдэн төгрөгийн өртэй вэ?

-600, 700 сая төгрөгийн өртэй болсон.

-"Нүүрс" хөтөлбөрийг хэрэгжүүлэхээс өмнө өртэй байсан уу. Хэрэгжүүлээд өртэй болсон юм уу?

-Хэрэгжүүлээд өртэй болсон.

-Яагаад өртэй болсон бэ?

-Би санхүүгийн үйл ажиллагаанд оролцдоггүй байсан болохоор сайн мэдэхгүй байна.

-Та үүсгэн байгуулагч хэвээрээ юу?

-Хэвээрээ.

-Татварын албанд өртэй юу?

-Байхгүй байх. Надад энэ талаар мэдэгдэж байгаагүй.

-Яагаад "Нүүрс" хөтөлбөрийг хэрэгжүүлэх болсон юм?

-Л.Гансүх бид хоёр эртний танил. Тиймээс найдвартай нүүрс нийлүүлэх ёстой гэсэн.

-Шүүгдэгч нарыг таних уу?

-Л.Гансүх бид хоёр найз. Нөгөө хоёрыг нь зүс харж байсан.

-Хөрөнгө оруулалтын банкнаас зээл авахад та гарын үсэг зурсан байсан. Яагаад гарын үсэг зурсан юм бэ?

-Би гүйцэтгэх захирал болохоор зурсан.

-Эрдэнэбулганыг таних уу?

-Танина. Энэ хүн бол ажил хэрэгч сайн залуу.

-Танайх НӨАТ төлөгч мөн үү?

-Манайх үйл ажиллагаа явуулаагүй байсан тул НӨАТ төлдөггүй байсан.

Шүүх хурал үргэлжилж байна.

Ж.МАРАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.