Чингэлтэй дүүрэгт Хүүхдийн амбулатори нээлтээ хийлээ

Д.Тулга / Эрүүл мэнд

CHINGELTEIНийслэлийн Чингэлтэй дүүргийн 15-р хороонд Хүүхдийн амбулатори шинээр нээгдэж, гэр хорооллын алслагдсан дүүргийн хүүхдүүд эмнэлэгийн тусламж үйлчилгээ авах боломжтой боллоо. Энэ ажлыг НИТХ-ын Нийгмийн бодлогын хорооны дарга, “UB Хангарьд клуб” ТББ-ын гүйцэтгэх захирал Г.Ганбаярын санаачилгаар БНХАУ-ын Энхтайван хөгжлийн сангийн 500 мянган ам.долларын буцалтгүй тусламжаар хийж гүйцэтгэсэн юм.

Энэхүү эмнэлэгийн барилгад зориулж 500 мянган ам.доллар, мөн рентгений аппарат, 4D эхо аппарат зэрэг тоног төхөөрөмжид 250 орчим мянган ам.долларыг буцалтгүй тусламжаар олсон байна. Тус дүүргийн 51 мянган хүүхдээс тус амбулаторид өдөрт 300-400 хүүхэд оношлуулж, эмчлүүлэх бүрэн боломжтой. Нийтдээ 56 хүний орон тоотой үүнээс 26 нь хүүхдийн эмч байх юм. БНХАУ-д 13 эмч, долоон сувилагчийг БНХАУ-д нэг сарын турш сургалтад хамруулсан аж. Энэхүү амбулторид бүх төрлийн шинжилгээ, оношлогоо, эмчилгээг хийнэ. Мөн гэмтэл, мэс заслын кабинетийг байгуулсан. Тухайлбал нохойд хазуулах, унаж бэртэх, ахуйн чиглэлээр гэмтэл авахад эмчилгээ үзүүлэх бүрэн боломжтой юм байна.

Б.ГЭРЭЛCHINGELTEI


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.