Улсын дээд шүүх МӨХ-ны гомдлыг хэрэгсэхгүй болголоо

Д.Тулга / Хууль

batbayarӨнөөдөр Монголын өмгөөлөгчдийн баярын өдөр. Энэ өдөр Улсын дээд шүүх Монголын Өмгөөлөгчдийн холбооны нэр төр сэргээх тухай гомдлыг эцэслэн шийдвэрлэлээ. Тодруулбал, Монголын өмгөөлөгчдийн холбооноос өмгөөлөгч Г.Батбаярыг “Нэр төр, алдар хүндэд халдлаа” хэмээн шүүхэд гомдол гаргасан юм.

Өмгөөлөгч Г.Батбаяр нь “80 жилийн түүхтэй Монголын өмгөөлөгчдийн холбоо гэсэн нэрийг хэсэг хүмүүс дураараа авч ашиглаж байж болзошгүй байна. Хуучин ажиллаж байсан байгууллагын нэр, байр, түүнд хадгалагдаж байсан мэдээллийн бааз, олон оронтой тогтоосон байсан холбоо, сүлжээ зэргийг Монголын хуульчдын холбооны дэргэдэх Өмгөөллийн хороо эзэмших ёстой. Түүнээс одоо эзэмшиж ашиглаж буй хүмүүст хуулийн дагуу өв залгамжлах эрх үүсээгүй” хэмээн хэвлэлд ярьсан билээ. Улмаар МӨХ гэсэн нэрийг хүчингүй болгуулахаар өнгөрсөн онд шүүхэд хандаж байсан удаатай. Энэ нь Монголын өмгөөлөгчдийн холбоог шүүхэд хандахад хүргэсэн байдаг.

Уг хэргийг иргэний хэргийн нэгдүгээр шүүхэд хэлэлцэж хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргаад байсан бол Нийслэлийн давж заалдах шатны аравдугаар шүүх гомдлыг мөн л хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Өнөөдөр хоёр шатны шүүхийн шийдвэрийг Улсын дээд шүүх хянан хэлэлцээд, МӨХ-ны нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болголоо.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.