“Багануур” компанийн захирал М.Отгонбаяр: Манайх хохиролтой гэж мэдүүлээгүй

Д.Тулга / Хууль

gansuh

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүх нарт холбогдох хэргийн шүүх хурал гуравдахь өдрөө Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд үргэлжилж байна. Гэрч нарын мэдүүлгээр шүүх хурал үргэлжилж байгаа юм. Багануур компанийн захирал М.Отгонбаяр мэдүүлэг өгөхдөө “Ингэж танилцуулсан, тэгж мэдэгдсэн” гэх зэргээр хөндлөнгийн байр суурианаас ярьж байсан юм. Тодруулбал өмгөөлөгч Ц.Цэрэнжээ “Танай компани нүүрс хөтөлбөрийг хэрэгжүүлсэн “MGLSBD” компаниас 3.2 тэрбум төгрөгийн хохирол нэхэмжилж байгаа. Энэ талаараа дэлгэрэнгүй яриач” гэхэд тэрээр “Би үүнийг мэдэхгүй. Үнийн болон жингийн зөрүү гэж тогтоосон тухай надад манай холбогдох албан тушаалтнууд танилцуулсан. Бас надад шуудайлсан болон нунтаг нүүрс хоёрын зөрүүнээс Багануур компани алдагдалд орсон гэсэн. Мөн л үнийн зөрүү гэдгийг надад танилцуулахдаа наймдугаар сарын 8 болон арваннэгдүгээр сарын 1-ний тогтоол хоёр өөр үнэ тавигдсан учраас энэ үнийн зөрүүг “МGLSBD” компаниас нэхэмжилж байна гэж танилцуулсан” гэсэн юм.

Түүний мэдүүлгээс хүргэж байна.

-Танай компанид ямар хохирол учирсан юм бэ?

-АТГ-аас энэхүү хэргийг шалгахдаа манай компанийн алдагдлыг тогтоосон. Манайх хохиролтой гэж мэдүүлээгүй. АТГ мэдээлсэн.

-Гэрээг бүх талаар мөрдөж ажилласан уу?

-Тэгсэн.

-Гэрээнээс хохирол учирсан уу?

-3:6 дээр яригдаж байгаа. Жингийн зөрүүний асуудал яригдаж байгаа. Өгсөн авсан. Манайх өгсөн, эднийх авсан гэрээний зөрүү яригдаж байна.

-Та тодорхой ярина уу?

-Багануур хувьцаат компаниас авсан нүүрс, авсан нүүрсний зөрүү гарсан. Нунтаг нүүрс гарсан байгаа.

-Энэ гэрээ хүчин төгөлдөр мөн үү?

-Гэрээ хүчин төгөлдөр байна.

Өмгөөлөгч асуулт асууж байхад шүүгч, улсын яллагчийн зүгээс эсэргүүцлээ. Харин энэхүү асуудалд өмгөөлөгч Ц.Баасандорж “Хамгийн чухал асуултуудыг асуулгахгүй байна. Намайг ямар учраас ёс зүйгүй гэж байгаа юм бэ. Ёс зүйн алдаа гаргасан бол хэлээч. Би алдаагаа засая. Хамгийн гол гэрчээс асуулт асуулгахгүй байна” хэмээн бухимдав.

Шүүх хурал үргэлжилж байна.

Ж.МАРАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.