"Тамирчдын өдөр" тохиож байна

Д.Тулга / Спорт

Монголын "Тамирчдын өдөр" өнөөдөр тохиож байна. Одоогоос 12 жилийн өмнө буюу 2003 онд Монгол улс Биеийн тамир, спортын тухай хуультай болж энэ үеэс жил бүрийн зургадугаар сарын сүүлийн долоо хоногийн амралтын өдрийг "Тамирчдын өдөр" болгон тэмдэглэдэг болсон юм.

Энэ жилийн "Тамирчдын өдөр"-ийн баярын арга хэмжээ уламжлалт ёсоор үе үеийн тамирчин, багш, дасгалжуулагчид Спортын төв ордноос Чингисийн талбай хүртэл баярын жагсаал хийж, Сүхбаатар жанжины хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөсөн юм.

Баярын арга хэмжээний үеэр олон нийтэд зориулж, тэргэнцэртэй спорт бүжиг, хүчний байгууллагын үзүүлэх тоглолт, гимнастикийн үзүүлэх тоглолт, мото спортын үзүүлэх тоглолт, дугуй, тэшүүр, цанын үзүүлбэрүүдийг сонирхуулав.

А.НОМУУНДАРЬ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.