Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг гэрчийн мэдүүлэг өгч байна

Д.Тулга / Хууль

gansuh

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүх нарыг “Нүүрс” хөтөлбөрөөс их хэмжээний мөнгө завшиж улсад онц ноцтой хохирол учруулсан хэмээн буруутгаж байгаа билээ. Л.Гансүх нарт холбогдох шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд гурав дахь өдрөө үргэлжилж байна.

Яг одоо Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг гэрчийн мэдүүлэг өгч байна. Тэрээр олон нийтэд нээлттэй болж байгаа шүүх хурал учраас нүүрээ нуух шаардлагагүй гэлээ. Мөн тэрээр “нүүрс хөтөлбөр Шинэчлэлийн Засгийн газрын гурван том зорилтын хүрээнд хийгдсэн ажил” гэлээ. Түүнийг Шинэчлэлийн засгийн газрын хүрээнд хийсэн ажлаа ярихад өмгөөлөгчийн зүгээс асуултанд хариулахыг шаардсан юм. Тэрээр нүүрс хөтөлбөрийг ярихын тулд эхлээд яаж эхэлсэн талаар нь ярих ёстой гэсэн тайлбарыг өглөө.

-Нүүрс хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбоотой тогтоол шийдвэр байна уу?

-Нүүрс хөтөлбөр их онцлогтой болсон. Хүмүүс хөтөлбөр хаана байна гээд асуудаг юм. Олон хуудас цаас л нэхээд байдаг юм. Бид 16 хувийн хүүтэй зээлийг 8 хувь болгохын тулд олон удаа хуралдаж байж ганц хуудас шийдвэр гаргасан. Аль болохоор хамтдаа сууж, олон удаа хуралдсан. Миний өрөөнд, Гансүх зөвлөхийн өрөөнд ярилцаад нэг цаасан дээр буулгасан. Энэ хөтөлбөр буюу нүүрсийг хямдруулах ажиллагааг бид хөтөлбөр гэж байгаа юм.

-Хөтөлбөр чинь байна уу, энэ ажиллагаагаа хэлээд байна уу?

-Энэ ажиллагааг хөтөлбөр гэж нэрлэж байгаа юм.

-Засгийн газар хэрэгжүүлсэн гэсэн баримт байна уу?

-Тэрээр Сономпил сайдын тушаалын дагуу “нүүрсийг шуудайлан борлуулах судалгааны ажлын тайлан” харуулав. “Багануур, эрчим хүчний яам хамтарч хийсэн. Зарим хүмүүс Алтанхуяг хүчээр хийлгэсэн юм ярьж байна. Гансүх гэдэг хүнд ямар ч буруу байхгүй. Засгийн газрыг толгойлж байсны хувьд хариуцлагыг нь хүлээнэ. Нүүрс хөтөлбөрийг хэрэгжүүлсэндээ баяртай байна. 200 мянгын 80 мянга болгосон. 120 мянган төгрөг нь хаачсан юм бээ. Тэр мөнгийг өмнө нь хэн авчихсан юм. Тэр айлуудад хэмнэлт болж байна ш дээ. Шоронд орж ингэж суух биш, харин ч шагнал аваад явах ёстой хүмүүс. Гэтэл яагаад ингээд явж байгааг гайхаж байна” гэлээ. Шүүх хурал үргэлжилж байна.

Ж.МАРАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.