Улсын нэгдүгээр төв эмнэлгийн өргөтөл ашиглалтад орлоо

Д.Тулга / Эрүүл мэнд

emnelegӨнөөдөр Улсын клиникийн төв эмнэлэг түүхт 90 жилийн ойн босгон дээрээ өргөтгөлийн шинэ барилгынхаа А блокийг хүлээн авч нээлтээ хийлээ. Тус эмнэлгийн өргөтгөлийн барилга нь хоёр блокоос бүрджээ. “А” блок нь зоорийн давхартайгаа долоон давхар, 6000 гаруй метр талбай бүхий бүрэн цутгамал хийцтэй, өвчтөн тээвэрлэх болон ажилтан албан хаагчдад зориулсан гурван цахилгаан шаттай барилга аж. Тус барилга нь холбоо дохиоллын хувьд нийтэд зарлан мэдээлэх системтэй, үйлчлүүлэгч болон сувилагчийн пост холбогдсон нийтийн эзэмшлийн байршлуудад нийтдээ 21 хяналтын камертай юм байна. Яаралтай тусламжийн тасаг, холбоо мэдээллийн технологи, эмнэлгийн болон инженер техникийн алба, зүрх судасны, мэдрэлийн эмгэг судлалын тасаг, цусны эмгэг судлал чөмөг шилжүүлэн суулгах тасаг, дотоод шүүрэл судлал диабетийн төв зэрэг нь давхар бүртээ үйл ажиллагаагаа явуулж өвчтөнүүддээ хүлээн авч, үйлчилж эхэлжээ.

Энэхүү нээлтийн үйл ажиллагаанд Эрүүл мэнд, спортын дэд сайд Д.Атармаа оролцож, шинэ барилгынхаа өргөтгөлийг хүлээн авч, өөрсдийн бүтээлч санаачилгаар нөөц бололцоогоо ашиглан дотоод тохижилт, нүүлгэн шилжүүлэлтийг хийж цаг алдалгүй үндсэн үйл ажиллагаагаа явуулж байгаа тус эмнэлгийн хамт олонд талархалаа илэрхийлсэн юм. Уг барилгын гүйцэтгэгчээр барилгын салбарт тэргүүлэгч “Гангар инвест” компани барилгын угсралтын ажлыг технологийн горимын дагуу чанартай хийж гадаадын өндөр мэргэжлийн инженер техникийн мэргэжилтнүүд зөвлөхөөр нь ажилласан байна. Мөн энэ өдөр тус клиник эмнэлгийн Цөмийн оношилгоо эмчилгээний төвийг Монгол Улсад цөмийн анагаах ухааныг үндэслэгч Монгол Улсын ардын эмч, Хүний гавьяат эмч, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор “П.Онхуудайн” нэрэмжит болголоо.

Э.ЭГШИГЛЭН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.