Хар тамхины хэрэгт холбогдогчдын нэг нь дэд сайд Т.Болдбаатарын охин байжээ

Д.Тулга / Хууль

ЭМЯ-ны дэд сайд Т.Болдбаатарын охин хар тамхины хэрэгт холбогдон Эрүүгийн цагдаагийн газарт шалгагдаж байгаа талаар эх сурвалж мэдээлж байна. Энэ сарын 9-10 нд шилжих шөнө Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийн алба хаагчид олон удаагийн үйлдэлтэй хар тамхины бүлэглэлийг илрүүлэн саатуулсан талаар өмнө нь бид мэдээлсэн.

Тодруулбал хар тамхи мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис бүлэглэн зохион байгуулалттайгаар худалдан борлуулдаг Г, М, Н, Б, А, С, М, Б, Т гэсэн нэр бүхий есөн этгээдийг саатуулан баривчилсний дотор дөрвөн эмэгтэй байгааг албаныхан мэдээлж байна. Тэдний нэг нь ЭМЯ-ны дэд сайд Т.Болдбаатарын охин байгаа аж. Тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192,2 192,3,4 192,3,5-д заасан зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.

Эрүүл мэнд, спортын дэд сайд Т.Болдбаатарын хувьд өмнө нь Авто тээврийн үндэсний төвийн захирлаар ажиллаж байсан, 2012 онд Сонгинохайрхан дүүргээс нийслэлийн ИТХ-д нэр дэвшин сонгогдсон, НИТХ-ын Тэргүүлэгчээр ажилладаг. 1990 оноос “Хунчир” ХЭАА, “Торгон Туул” ХХК-ийг байгуулан захирлаар нь ажилласан бизнесмен хүн. Улс төрд төдийлөн танигдаагүй нэгэн билээ.

Б.ЦЭЛМЭГ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.