Нөөшилсөн, даршилсан бүтээгдэхүүний үйлдвэрүүдэд шалгалт хийжээ

Д.Тулга / Хууль

mergejliin hynaltНМХГ-аас нөөшилсөн, даршилсан бүтээгдэхүүний үйлдвэрүүдэд хяналт шалгалт хийжээ. Шалгалтад их буюу дунд эрсдэлтэй дүгнэгдсэн 13 үйлдвэрийг хамруулсан байна. Уг шалгалтаар үйлдвэрүүдэд савласан бүтээгдэхүүний шошго дээр үйлдвэрлэгчийн хаяг тодорхойгүй, тэжээллэг чанар, гаж нөлөө тавигдаагүй, хүнсний нэмэлтийн болон органик хүнсний тэмдэг тэмдэглэгээгүй, барилгаа шинээр барих, өргөтгөхдөө зураг төслөө эрх бүхий мэргэжлийн байгууллагаар хянан баталгаажуулаагүйгээс үйлдвэрлэлийн онцлогт тохирсон шаардагдах өрөө, тасалгаа талбайгүй, технологийн урсгал буруу, түүхий эд нь дагалдах бичиг баримтгүй, хадгалалтад хяналт тавьж бүртгэгдээгүй, температурын горимыг бүрэн тусгаагүй, дүрэм журмын талаарх мэдлэг дутмаг зэрэг нийтлэг зөрчил илэрчээ. “Нөөшилсөн, даршилсан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг шалгах хяналтын хуудас”-аар хяналт, үнэлгээ хийж, илэрсэн зөрчлийг арилгуулан ажилласны дүнд 4 үйлдвэрийн эрсдэлийн үнэлгээ 1 шатлалаар буурч дундаас бага эрсдэлд шилжиж, 2 үйлдвэрийн эрсдэлийн үнэлгээ дунд эрсдэл дотор 10.9-13.7 хувиар буурч, 9 буюу 81.8 хувь нь “бага”, 2 буюу 18.1 “дунд” эрсдэлтэй болсон байна.

Хүнсний аюулгүй байдлын эрсдэлийн түвшинг үнэлэх шалгуур үзүүлэлтээр 2014 оны төлөвлөгөөт шалгалтын дүнтэй харьцуулахад үйлдвэрийн ажлын байрны стандарт шаардлагын түвшин 18.4 хувиар, тоног, төхөөрөмжийн хангалтын түвшин 26.3 хувиар, тээвэрлэлтийн стандартын шаардлагын түвшин 21.6 хувиар нэмэгдэж, ажлын байрны нөхцөлийн эрүүл ахуй, ариун цэврийн аюулгүйн түвшин 6.1 хувиар буурч, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдлын түвшинөөр эерэг сорьц илрээгүй аж.Дээрх зөрчил илэрсэн үйлдвэрүүдэд туршлага солилцуулах чиглэлээр үзүүлэх сургалт зохион байгуулж, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгчээ.

Б.ЦЭЛМЭГ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.