2025 он гэхэд давсны хэрэглээг 30 хувиар бууруулна

Д.Тулга / Эрүүл мэнд

Засгийн газраас Давсны хэрэглээг бууруулах үндэсний стратегийг баталлаа. Стратегийг 10 жилийн хугацаанд хэрэгжүүлэх бөгөөд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг хамтран баталж, хэрэгжилтийг төрийн болон төрийн бус байгууллагын оролцоо, хамтын ажиллагаанд тулгуурлан удирдлага, зохион байгуулалт, мэдээллээр хангаж ажиллахыг Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа нарт даалгасан байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-аас 2010 онд хүн амын давсны хэрэглээг өдөрт таван грамм хүртэл багасгахад тархины цус харвалтыг 24 хувь, зүрх судасны өвчнийг 18 хувиар бууруулж, халдварт бус өвчний шалтгаант нас баралтыг бууруулах боломжтойг тогтоож, 2025 он гэхэд давсны хэрэглээг 30 хувиар бууруулах зорилт дэвшүүлэн энэ чиглэлийг бодлого стратеги болгон хэрэгжүүлэхийг гишүүн орнуудын Засгийн газарт зөвлөжээ.

Монгол хүн хоногт 11.1 грамм /баруун бүсийн аймгуудад 15.6 грамм/ давс хэрэглэж байгаа нь ДЭМБ-аас зөвлөмж болгож буй хоногт таван грамм хэрэглэх хэмжээнээс даруй хоёр дахин өндөр байна. Монголчуудын нийтлэг хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүний 81.6 хувь, нийтийн хоолны 83.6 хувь нь олон улсын жишгээр “давс ихтэй” ангилалд ордог байна.

Иймд хүн амын давсны хоногийн хэрэглээг 2025 он гэхэд 30 хувиар бууруулах зорилгоор үндэсний стратегийг боловсруулжээ. Стратегийг хэрэгжүүлснээр давсны хэт хэрэглээтэй холбоотой үүсэх өвчлөлийн түвшин буурах эерэг нөлөө үзүүлэх төдийгүй урьдчилсан судалгаагаар эдийн засагт ч эерэг нөлөө үзүүлэх дүн гарчээ.

Б.ЦЭЛМЭГ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.