Цус харвалтаас сэргийлэх үнэгүй оношлогоо, шинжилгээ хийж байна

Д.Тулга / Эрүүл мэнд

Өнөөдөр “Дэлхийн харвалтын өдөр” тохиож байна. Эл өдрийг дэлхий нийтээр ”Би эмэгтэй хүн, бид харвалтад илүү нэрвэгдэж байна” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр болжээ. Улсын клиникийн I, III эмнэлгүүдэд иргэдэд цус харвалтаас урьдчилан сэргийлэх болон хэрхэн энэ өвчнөөр өвдөхгүй байх талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, үнэгүй оношилгоо, шинжилгээ хийх аж.

Даралт ихсэх, зүрхний эмгэг, бөөр, чихрийн шижин, цусан дахь өөх ихдэх, судасны нарийсал, ханын үрэвсэл, жирэмслэлтээс хамгаалах эм тогтмол хэрэглэх, таргалах, хөдөлгөөний дутагдал, архи, тамхи хэтрүүлэх, стресс, өөх тос, давс, чихэр их хэрэглэх зэргээс шалтгаалж цус харвадаг. Иймд хүн бүр цусны даралтаа шалгаж сурах шаардлагатай юм.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.