Хана өөд авирдаг робот бүтээжээ

Д.Тулга / Орон нутаг

robotШвейцарийн эрдэмтэд газраар төдийгүй босоо гадаргуу дээр явж чаддаг, хана өөд авирдаг дөрвөн дугуйтай робот бүтээжээ. Энэ талаар шинжлэх ухааны “New Scientist” сэтгүүлд мэдээлсэн байна. Инженерүүдийн бүтээсэн роботын туршилтын загвар нь 60 см урттай бөгөөд эгц өөд гаргадаг хоёр сэнстэй аж. Арын сэнс нь машиныг хана өөд түлхэж, өмнөх нь дээш татдаг байна. Одоо энэхүү роботоо хананаас тааз руу, мөн нэг хананаас нөгөө хана руу явж чаддаг болгохоор ажиллаж байгаа аж. Роботыг “Disney Research” пүүсийн инженер Пол Бирдсли зохион бүтээсэн ба тэрээр “Хана бол роботуудын хувьд даван туулшгүй саадад тооцогддог, тиймээс дугуйтай роботуудын боломжийг нэмэгдүүлэхийг зорьсон” гэжээ.

Б.ТУЯА

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.