Тендерийн урилга: Улсын шатахууны нөөц хадгалах үйлчилгээ

Д.Тулга / Шинжлэх Ухаан 2023

Огноо: 2015.09.21

Тендер шалгаруулалтын нэр: Улсын шатахууны нөөц хадгалах үйлчилгээ

Тендер шалгаруулалтын дугаар: УУЯ-УШН-2015/02

Уул уурхайн яам эрх бүхий тендерт оролцогчдоос “Улсын шатахууны нөөц хадгалах үйлчилгээ-г үзүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна. Улсын шатахууны нөөцийг 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хадгална.

Уг тендер нь дараах багцуудаас бүрдэнэ. Үүнд:

Багц 1. 2538.8 тонн Аи-92 маркийн автобензин хадгалах,

Багц 2. 3200 тонн дизель түлш /зуны/ хадгалах,

Багц 3. 3200 тонн дизель түлш /зуны/ хадгалах,

Багц 4. 3791.7 тонн дизель түлш /зуны/ хадгалах,

Үйлчилгээ үзүүлэх сонирхолтой этгээд нь тендерийн баримт бичгийг эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 50 000 (тавин мянган) төгрөгөөр худалдан авна.

Төлбөрийг УУЯ-ны Төрийн сан банкны 900018001 тоот дансанд шилжүүлнэ.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс хойш 45 хоногийн хугацаанд хүчинтэй байна.

Тендерийн хамт үнийн саналын 2 хувьтай тэнцэх тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2015 оны 10-р сарын 21-ний өдрийн 09 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2015 оны 10-р сарын 21-ныөдрийн 09 цаг 30 минутад нээнэ.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Хаяг: Засгийн газрын 2 дугаар байр, Нэгдсэн үндэстний гудамж 5/2, Уул уурхайн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ,
дотоод аудитын газрын мэргэжилтэн, үнэлгээний хорооны гишүүн бөгөөд нарийн бичгийн дарга С.Цэцэг-Өлзий,
307 тоот өрөө, утас 51-262565


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 10:13:53

ZAP [202.131.228.66] 2019-12-12 10:13:53


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.