Тарваган тахлын байгалийн голомт идэвхтэй байна

Д.Тулга / Эрүүл мэнд

TarvagaӨвөрхангай аймгийн Уянга суманд тарваган тахлын байгалийн голомт одоог хүртэл идэвхитэй байна гэж Онцгой байдлын газраас мэдээллээ. Тус аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн 2015 оны төлөвлөгөөний дагуу хийгдсэн байгалийн голомт хяналтын тандалт шинжилгээгээр Уянга сумын Бадрал багийн “Ар могой” гэдэг газарт тарваганы зэмнээс тарваган тахлын үүсгэгч илэрч голомт идэвхтэй байгаа нь тогтоогдсон юм. Тиймээс тарвага агнахгүй байх, үхсэн тарвага болон бусад мэрэгч амьтадтай тааралдвал мэргэжлийн байгууллагад мэдэгдэх зэргийг ард иргэдэд сэрэмжлүүлж, нутгийн ард иргэдийг тарваган тахлын эсрэг вакцинд хамрагдахыг Өвөрхангай аймгийн Зоонозын өвчин судлалын төвөөс анхаарууллаа.

Б.ГЭРЭЛ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.