Хүний эрүүл мэндэд ноцтой хохирол учруулдаг асбестыг задгай худалдаалж байжээ

Д.Тулга / Хууль

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас барилгын материалын худалдааны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг иргэн аж ахуйн нэгжүүдэд шалгалт хийжээ. Шалгалтанд Баянгол дүүргийн дөрөвдүгээр хороо АБТЭМА 44 дүгээр зам, Сүхбаатар дүүргийн 11, 12 дугаар хороонд барилгын материалын худалдаа эрхэлж буй “Дөмөли” ХХК, “Мэнгкэфэнг” ХХК, “Юнен” ХХК, “Жэй Ти Эйч” ХХК, “Ви Еэ Гундо” ХХК, “Хурд”, “Санчир”, “Өсөх-1” барилгын материалын дэлгүүр, иргэн Э.Эрдэнэболд, Д.Дагвадорж нарын павилион зэрэг таван аж ахуйн нэгж, 10 иргэн хамрагдсан байна.

Үүнээс гурван аж ахуйн нэгж, хоёр иргэн асбест болон асбест агуулсан бүтээгдэхүүн худалдаалж байсан аж. Асбест болон асбест агуулсан бүтээгдэхүүн худалдан борлуулж байсан аж ахуйн нэгж, иргэний нийт 58 шуудай буюу 2,900 кг нунтаг асбест, 114 боодол торон асбест, хоёр боодол олсон асбест илрүүлэн, ажпын байранд нь лацдан битүүмжилжээ. Хуулиар зөвхөн тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж асбест оруулж ирэх, борлуулах эрхтэй байдаг аж. Гэтэл дээрх байгууллага, иргэд хууль зөрчиж, хүний эрүүл мэндэд ноцтой хохирол учруулдаг уг бодисыг задгай худалдаалж байсан байна.

Б.ЦЭЛМЭГ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.