Гэрлээд 22 жилийн дараа үрийн зулай үнэрлэжээ

Д.Тулга / Эрүүл мэнд

huuhedЭдүгээ 47 настай Жюди Браун илтэд жин нэмж буй шалтгаанаа цэвэршилттэй холбож бодсоор иржээ. Гэтэл саяхны нэг өдөр гэдсээр нь хүчтэй хатгуулж, эмнэлгийн тусламж авахаас өөр аргагүйд хүрчээ. Бостоны захын эмнэлэгт нөхөртэйгөө хамт очиход эмч бүсгүй "Сайн мэдээ гэвэл гэдэсний түгжрэл болоогүй байна. Харин та жирэмсэн юм байна. Та удахгүй төрж, охинтой болох нь" гэж хэлжээ.

Тэрээр нөхөр Браунтайгаа гэр бүл болоод 22 жил болж байгаа ч ийнхүү анхны хүүхэд нь мэндэлсэн байна. Ноён Браун "Тийм ээ, бид хоёр илүүдэл жинтэй хүний гэдэс ийм хатуу байдаггүй дээ гэж ярилцаж байсан" гэжээ. Тэд охиндоо ноён, хатагтай Браун "Каролин Рос" гэх нэр хайрлажээ. Аав, ээждээ гэнэтийн бэлэг болсон ирсэн охин 3.6 кг эрүүл төрсөн байна.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ 

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.