Тусгай сургуулиудын сургалтын орчныг сайжруулах төсөл хэрэгжүүлжээ

Д.Тулга / Боловсрол

55БСШУЯ-наас хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдын сурч, хөгжих орчин, нөхцлийг бүрдүүлэхэд онцгой анхааран ажиллаж байгаа билээ. Энэхүү ажлын хүрээнд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны зүгээс 2014 оны 08 дугаар сард Нийслэлийн Баянзүрх дүүргийн сувиллын цэцэрлэг-яслийн 10 дугаар цогцолбор, мөн Баянзүрх дүүргийн 55 дугаар сургууль, Сүхбаатар дүүргийн -25 дугаар сургууль, Хан-Уул дүүргийн 63 дугаар сургуулиудыг сургалтын шаардлагатай тоног, төхөөрөмжөөр хангах, сургалтын орчин, нөхцлийг сайжруулах төслийг хамтран хэрэгжүүлэхээр Туркийн хамтын ажиллагаа зохицуулах газарт санал тавьсны дагуу Туркийн тал асуудалд нааштай хандаж амжилттай хэрэгжсэн байна.

Энэхүү төслийн хүрээнд хийгдсэн ажлуудыг хүлээж авах нээлтийн арга хэмжээ 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 55 дугаар сургуульд зохион байгуулагджээ. Төсөл хэрэгжсэн тусгай хэрэгцээт боловсрол олгодог дээрх дөрвөн сургууль, цэцэрлэг нь сурах болон бие эрхтэний бэрхшээлтэй, дауны хам шинжтэй хүүхдүүдийн онцлогт тохирсон сургуулийн өмнөх болон суурь боловсрол эзэмшүүлэх, согогийг засан сайжруулах, нөхөн сэргээх, тухайн хүүхдийн онцлогт тохирсон хөдөлмөр болон мэргэжлийн чиг баримжаа олгох үйл ажиллагаа явуулахад шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангаж, сургалтын орчин, нөхцлийг сайжруулсанаар сургалтын үр дүнд ихээхэн ахиц, амжилт гарах боломж нээгджээ.

Нийт 37 мянган ам.долларын санжүүжилтээр тусгай хэрэгцээт боловсролын нэр бүхий зарим сургууль, цэцэрлэгүүдийг сургалтын шаардлагатай тоног, төхөөрөмжөөр хангаж, сургалтын орчин, нөхцлийг сайжруулсан байна.

Э.ЭГШИГЛЭН55

55


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.