Хүний аминд хүрсэн гэх цагдаагийн албан хаагчдыг ажлаас нь халжээ

Д.Тулга / Хууль

Одоогоос долоо хоногийн өмнө Цагдаагийн ерөнхий газрын Тусгай хэлтсийн гурван ажилтан “VENUS” бааранд нэгэн иргэнийг зодож амь насыг нь хөнөөсөн талаар манай сайт мэдээлсэн. Тодруулбал, ЦЕГ-ын Тусгай хэлтсийн хоёр ахлах дэслэгч, нэг ахлагч цолтой ажилтан Зэвсэгт хүчний 150 дугаар ангид албан хаагчийг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэн ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж буй. Тэгвэл уг асуудлаар ЦЕГ-ын даргын зөвлөл хуралдаж, уг хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж буй гурван албан хаагчийг ажлаас нь халжээ. Мөн тэднийг удирдан ажиллаж байсан дарга нарт ч хариуцлага тооцсон аж.

Б.ЦЭЛМЭГ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.