Даншиг наадмаар бөхчүүдэд цол олгож тасалдсан түүхэн уламжлалаа сэргээнэ гэв

Д.Тулга / Нийгэм

naadam

Монголын анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойг тохиолдуулан 100 жилийн өмнө Их хүрээнд тэмдэглэдэг байсан Даншиг наадмыг сэргээн Монголын бурхан шашны сүм хийдүүд, НЗДТГ-тай хамтран ирэх сарын 08,09-ний өдрүүдэд Хүй долоон худагт тэмдэглэхээр болжээ. Энэ талаар өнөөдөр Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл болон бусад албаны хүмүүс мэдээлэл хийлээ.

1922 оноос хойш Хүй долоо худагт залраагүй Очирваань бурханыг тахих, залах ёслолыг үйлдэх юм байна. Очирваань бурхан нь Монгол Улсын тусгаар тогтнол, эрх чөлөөг даасан сахиусан бурхан юм. Мөн Хүрээ цамын ёслолыг үйлдэж, Юнескогийн биет бус соёлын өвийн жагсаалтад бүртгүүлэх аж. Наадмын үеэр буюу наймдугаар сарын наймны өдрийн 08.00 цагт Чингисийн талбайд 1000 лам сүсэгтэн олонд зориулж ном хурах юм байна.

Мөн азарга, их нас, соёолон гэсэн гурван насны морь уралдуулж, 256 бөх барилдуулахаар төлөвлөжээ. Наадамд зодоглох бөхчүүд цол харгалзалгүйгээр оноолтоор буюу сугалаагаар барилдах юм. Дараа нь энэ наадмаас начин, заан, арслан цолыг шинээр олгож, дараа жилийн даншигт зөвхөн тус наадмаас авсан цолны эрэмбээр ам авч барилдана гэлээ. Э.Бат-Үүл дарга “ингэж даншиг наадмын барилдаанаар бөхчүүдэд цол олгож буй нь тасалдсан түүхэн уламжлалаа сэргээх зорилготой. Цаашид тухайн цол нь улсын наадамд аймаг, сумын бөхийн цол шиг цоллогдоод явна” гэв.

Наадмын үеэр Сарьдагийн хийдийн олдвор, музейд хадгалагдаж буй Өндөр гэгээн Занабазарын уран бүтээлийн үзэсгэлэнг Хүй долоо худагт гаргах юм байна. Мөн хамгийн амттай айрагтай аймаг, сумдыг шалгаруулах аж. Харин даншиг наадмын бөх, морь, сур, шагайны бай шагнал нь улсын баяр наадмыхтай ижил гэлээ.

Ж.МАРАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.