Монголд эмчлэх боломжгүй, зүрхний хүнд гажигтай 10 хүнд үнэгүй хагалгаа хийлээ

Д.Тулга / Эрүүл мэнд

emchУлсын гуравдугаар төв эмнэлэгийн Зүрхний мэс заслын багийн эмч нар Люксенбургийн Их Гүнт Улсын Зүрхний Төвийн Интервеншнл Кардиологийн Институтийн (INCCI) зүрхний мэс заслын багтай хамтран дотоодод хийх боломжгүй хүнд хэлбэрийн өндөр өртөгтэй зүрхний мэс заслыг 10 хүнд үнэ төлбөргүй хийж өглөө.

Улсын гуравдугаар төв эмнэлэг дээр Люксенбургийн Их Гүнт Улсаас хэрэгжүүлж буй МОН/005 төслийн хүрээнд тус эмнэлгийн “Зүрхний мэс заслын баг”-ийн ур чадварыг сайжруулах, ойрын 2-3 жилийн дотор Зүрхний мэс заслын тасгийн үйл ажиллагааны тогтвортой байдлыг сайжруулж, ингэснээр тус эмнэлгийн зүрхний мэс заслын тасаг “өдөрт 1, жилд 250” мэс заслыг тасралтгүй явуулах үр дүнд хүрэх зорилт тавиад ажиллаж байгаа юм байна.

Энэ хамтын ажиллагааны хүрээнд Люксенбургийн Интервеншнл Кардиологийн Институтийн зүрхний мэс заслын багаас нийт 8 удаагийн мэс засал сургалтыг тус эмнэлэг дээр зохион байгуулахаар төлөвлөснөөс өнгөрсөн хугацаанд 5 удаагийн сургалт нь амжилттай зохион байгуулагдаж, хойшид 2016 оны 12 дугаар сарын 31 хүртэл үлдсэн гурван удаагийн мэс засал сургалтыг хийхээр төлөвлөөд байна.

Энэ удаагийн мэс засал сургалтаар мэс засал эмчилгээ шаардлагатай нийт 38 өвчтөнд үзлэг зөвөлгөө өгч, митрал хавхлагын мэс засал 5 хүнд, аортын хавхлага болон өгсөх хэсгийн аневризмын мэс засал хоёр хүнд, титэм судасны мэс засал гурван хүнд, нийтдээ 10 хүнд үнэ төлбөргүй мэс засал хийж амжилттай хамтран ажиллалаа.

МОН/005 төсөл энэ үйл ажиллагааны хүрээнд зүрхний мэс заслын нэг удаагийн болон суулгац материалд дотоодын компаниудаас нийт 490 еврогийн худалдан авалт хийсэн ба Люксенбургийн Интервеншнл Кардиологийн Институтийн зүрхний мэс заслын багийн зүгээс 4.800 еврогийн өртөг бүхий мэдээгүйжүүлэг, яаралтай тусламжийн эм тариа, зарим суулгац материал, хиймэл судас болон нэг удаагийн хэрэгслүүд авч ирж мэс засалд ашигласан байна.

Мэс заслын үед ноцтой хүндрэл болон бусад холбогдох асуудлууд гараагүй ба хагалгааны дараах өвчтөнүүдийн биеийн байдал сайн, тогтвортой, ердийн тасаг руу шилжээд байна.

Б.ГЭРЭЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.