Тендерийн урилга: Угаалга, хими цэвэрлэгээний үйлчилгээ үзүүлэх

Д.Тулга / Шинжлэх Ухаан

Огноо: 2016 оны 01 дугаар сарын 04

Тендер шалгаруулалтын нэр: Угаалга, хими цэвэрлэгээний үйлчилгээ үзүүлэх

Тендер шалгаруулалтын дугаар: 01/2016-М

МИАТ ТӨХК эрх бүхий тендерт оролцогчдоос Угаалга, хими цэвэрлэгээний үйлчилгээ үзүүлэх тухай битүүмжлэл бүхий тендер ирүүлэхийг урьж байна. Тендерийн баримт бичгийг эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 50,000 төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар МИАТ ХК-ийн төв байрны кассанд бэлнээр тушааж. Хангамж, үйлчилгээний хэлтсийн 103 тоот өрөөнөөс худалдан авч болно.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна Тендерийн хамт үнийн саналын 2%-тай тэнцэхүйц төгрөгийн, эсхүл түүнтэй тэнцүү чөлөөтэй хөрвөх валютын дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2016 оны 02 дугаар сарын 03-ний өдрийн 10.00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 11.00 цагт нээнэ.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

МИАТ ТӨХК
Хан-Уул дүүрэг, 10 дугаар хороо, Буянт-Ухаа Хангамж, үйлчилгээний хэлтсийн 103 тоот өрөө
Утас: 70049860 Факс: 70049919


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.