Хилчид донорын эгнээнд нэгдэв

Д.Тулга / Эрүүл мэнд

hilchinЦССҮТ-өөс санаачлан сар бүрийн 3-ны өдрийг “Цусаа бэлэглэх өдөр” болгон тэмдэглэдэг уламжлал тогтоод буй. Энэхүү үйл ажиллагааг дэмжин, өчигдөр буюу энэ сарын 3-ны өдөр ХХЕГ болон Хилийн 0253 дугаар анги, ХЦДБЧ-ын бие бүрэлдэхүүн донор болж, цусаа хандивлажээ.

Энэ үеэр ХХЕГ-ын удирдлагуудын санаачилгаар ЦССҮТ болон МУЗН-тэй хамтран ажиллах гурвалсан гэрээнд гарын үсэг зурсан юм. Ингэснээр жил бүрийн есдүгээр сарын 3-ны өдрийг Хил хамгаалах байгууллагын нэрэмжит “Цусаа бэлэглэх өдөр” болгож байгаа юм.

Манай улсад цус, цусан бүтээгдэхүүний хэрэгцээ жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа ч хангалт төдийлөн сайн биш байна. Тиймээс өдөр бүр цус бэлэглэхийн ач холбогдлыг олон нийтэд таниулж, сайн дурын хариу нэхээгүй цусны донорын эгнээнд энэ удаа хилчдээр ийнхүү сэлбэгдлээ.

Б.ГЭРЭЛ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.