Цагаан будааг халуунаар нь идэх хэрэггүй

Д.Тулга / Эрүүл мэнд

riceЦагаан будаа нь бидний өдөр тутамд хэрэглэдэг гол хүнсний бүтээгдэхүүний нэг. Хоол боловсруулалтад ямар ч асуудалгүй байдаг ч буруу хэрэглээ нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэйг сүүлийн үеийн судалгаанууд харуулжээ.

Цагаан будаанд цардуул ихээр агууллагддаг тул хэт их хэрэглэдэг хүмүүсийн хувьд хоёрдугаар зэргийн чихрийн шижин, мөн таргалалтын гол хүчин зүйл болдог байна.

Агшаасан цагаан будааны гликоген биед орж сахар болон хувирч, өөх болон удаан хугацааны туршид биед хадгалагдаж үлддэг аж. Ялангуяа халуун үед нь идэхгүй байх, "хор”-ыг арилгаж идэх хэрэгтэйг эрдэмтэд зөвлөжээ.

Цагаан будаа агшаах

Орц:

-1 аяга цагаан будаа

-2 цайны халбага наргил модны самрын тос /кокос/

-ус

Хийх арга:

Будаагаа сайтар угаасны дараа буцалсан ус хийнэ /хүйтэн ус хийхийн оронд/.

Наргил модны самрын тосоо хийж хутгана.

Будаа агшаагчаа залгаж болгоно.

Болсоных нь дараа хөргөж, хөргөгчинд хийж 12 цаг болгох хэрэгтэй.

Тэмдэглэл:

12 цагийн турш хөргөгчинд хадгалах нь цардуулын хэмжээг хоёр дахин бууруулдаг байна.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.