Тендерийн урилга: Тээвэр зуучийн үйлчилгээг 1 жилээс дээш хугацаанд гүйцэтгэх

Д.Тулга / Шинжлэх Ухаан

ХУДАЛДАН АВАЛТ, ХАНГАМЖИЙН АЛБА

ТЕНДЕР: “Макс Групп, түүний харъяа компаниудын тээвэр зуучийн үйлчилгээг 1 жилээс дээш хугацаанд гүйцэтгэж хамтран ажиллах компани сонгон шалгаруулах.

Компанид тавигдах Ерөнхий шаардлага:

-Үйл ажиллагаа эрхэлсэн 5 ба түүнээс дээш жилийн туршлагатай байх,

-Холбогдох тусгай зөвшөөрлүүдийг бүрэн авсан байх,

-Санхүүгийн чадамжтай байх,

-MNS стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн байх,

-Ердийн болон давхар даатгалын гэрээтэй байх,

-Мэргэжлийн боловсон хүчнээр хангагдсан байх,

Компанид тавигдах Бусад шаардлага

-Тээврийн чиглэлийг олон хувилбараар үнэн зөв гаргаж, харьцуулан сонголт хийх чадвартай байх,

-Тээвэрлэлтийн явцад дамжин ирэх төмөр замуудад телеграмм явуулж, аливаа асуудал гарахад шийдвэрлэх чадвартай байх,

-Тээвэрлэлтийн ачаа хүргэх хугацааг зөв нарийн тооцож, тохирсон хугацаандаа хүргэдэг байх,

-Ачааны шинж чанар, баглаа боодлоос хамааран ачилтыг зөв (жингийн тэнцвэр, нуралт, гэмтэл зэргээс хамгаалах) хийх туршлагатай байх,

-Илгээгч, хүлээн авагч нартай ачааны талаархи мэдээ мэдээллийг цагт нь хийж, зөв соёлтой харилцах харилцааны соёлтой байх,

-Гаалийн терминал дээр сервис үйлчилгээ сайн үзүүлдэг байх, эргэх холбоо сайтай байх,

-Замд яваа ачаанд ямар нэгэн саад гарсан тохиолдолд захиалагч компанийг төлөөлөх чадвартай байх гэх мэт

Бичиг баримтын жагсаалт

1. Компаний дэлгэрэнгүй танилцуулга

2. Ерөнхий болон бусад шаардпагуудыг хангаж байгааг нотлох бичиг баримтууд

3. Сүүлийн 1 жилийн сднхүүгийн тайлан

4. Бүтээгдэхүүн үйлчилгээний үнийн санал, төлбөрийн уян хатан нөхцөл,

5. Үйлчилгээний цар хүрээ, үйлчилгээний нэр төрөл болон хувилбаруудыг нэмж санал болгох

6. Компанийн хаяг, холбогдох албан тушаалтны мэдээлэл

7. Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, НӨАТ-ын гэрчилгээний хуулбар, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар.бусад бичиг баримтууд.

Материал ирүулэх хугацаа: 2015 .11. 20-оос 25-ыг дуустал

Материалыг ирүүлэх хаяг: Макс Групп ХАХАлба /1103 тоот/ Чингэлтэй дүүрэг 4-р хороо, Жуулчны гудамж 4/4, Э-мэйл хаяг: Order@maxgroup.mn Утас: 322323x1103, 88044858, 88118514 Факс: 312323


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.