Архинаас үүдэлтэй хордлогын улмаас жилд 480 орчим хүн нас бардаг

Д.Тулга / Эрүүл мэнд

Өнөөдөр болсон "Архигүй Монгол" үндэсний чуулганд хот хөдөөгийн нийгэм хамгааллын ажилтнууд, аймгийн засаг дарга нар нийлсэн 100 гаруй хүн оролцов. Энэ үеэр ЭМСЯ-ны Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын дарга Р.Оюунханд чуулганыг нээж хэлсэн үгэндээ архины хэрэглээ байнга өсч, хүн амын дунд өвчлөл, нас баралт, гэмт хэргийн түвшин буурахгүй байгааг онцолсон юм. Улмаар архины үйлдвэрлэл, импортын хэмжээ нэмэгдэж , архи худалдаалах маркетингийн арга, хэрэгсэл нь нарийсч байгаагийн хэрээр нэг хүнд ногдох архины хэрэглээ нэмэгдэж, улмаар согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчил, өвчлөл, нас баралтын түвшин нэмэгдэж байна. Тиймээс архинаас үүдэлтэй нийгэм дэх сөрөг үр дагаварыг бууруулах талаар төрийн зүгээс тавих хяналтыг сайжруулах шаардлагатай байгааг чуулганд оролцогчид онцлов.

Сүүлийн жилүүдэд архины хэрэглээ хөгжингүй орнуудад буурч, хөгжиж буй орнуудад нэмэгдэж байна. Дэлхийн хэмжээнд жил бүр 3.3 сая хүн архи хэтрүүлэн хэрэглэснээс болж амь насаа алдаж байгаа нь нийт нас баралтын 5.9 хувь, цаг бусын нас баралтын 3.2 хувийг эзэлж буй аж. Манай улсад архи хэтрүүлэн хэрэглэсэнээс үүдэлтэй элэгний өвчлөл 2003 онд 10 000 хүн амд 2.09 байсан бол 2013 онд 12.21 болж 5.8 дахин өсчээ. Мөн нойр булчирхайн цочмог болон бусад үрэвсэл 2003 онд 13.01 байсан бол 2013 онд 37.4 болж 2.9 дахин нэмэгджээ. Архинаас үүдэлтэй хордлогын улмаас жилд дунджаар 480 орчим хүн нас барж байна.

Б.ЦЭЛМЭГ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.