Хүүхдийн тусламжийн 108 дугаарт гурван настай хүүхэд ханджээ

Д.Тулга / Эрүүл мэнд

Өнөөдөр Монгол Улс хүүхдийн хүчирхийллийн болон тулгамдаж байгаа асуудлын мэдээллийг ганцхан утсаар авч байна. Тодруулбал хүүхдийн тусламжийн 108 тусгай дугаарт дуудлага авч эхэлснээс хойш жил хагасын хугацаанд 230 мянган дуудлага хүлээн авчээ. Энэ нь өдөрт 400-500 хүүхэд хүүхдийн тусламжийн утсанд ханддаг гэсэн үг юм. Хамгийн сүүлд л гэхэд 108 утсанд эцэг, эх нь өглөөнөөс эхлэн бага насны хүүхдээ зодсон гэсэн мэдээллийг хөршүүд нь өгчээ. Мэдээллийн мөрөөр шуурхай удирдлагын төв хэргийн газар очиж хүчирхийлэлд өртсөн хүүхдэд тусламж үзүүлжээ. Сард дунджаар 13-15 мянган хүүхэд хандаж, зөвлөгөө мэдээлэл авч, тусламж хүсдэг энэ утас ажиллаж эхэлснээс хойш гурван настай хүүхэд хүртэл хандсан гэдгийг албаныхан хэлж байна. Тиймээс тусламжийн утасны хамрах хүрээг нэмэгдүүлж, үйл ажиллагааг нь илүү өргөжүүлж, 2017 он гэхэд дэргэдээ эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх боломжийг бүрдүүлэхээр ажиллахаар зорьж байгаа юм байна.

Б.ЦЭЛМЭГ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.