Бүс нутгийн зохицуулагч ажилд авна

Д.Тулга / Энтертайнмент

Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэн (БНОУХ) нь орон нуттийн улс төрийн нам, иргэиий нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллах хөтөлбөрийн хүрээнд Өвөрхангай аймгийн Арвайхээр хот, Дорнод аймгийн Чойбалсан хот, Ховд аймгийн Ховд хот, Дархан, Эрдэнэт хотуудад байрлах Бүс нутгийн зохицуулагч (БНЗ)-ннн тус бүр 1 ажлын байрыг зарлаж байна. БНЗ нь тухайн аймаггаа болон хөрш зэргэлдээ аймгуудад үйл ажиллагаа зохион байгуулах, логистик асуудлыг хариуцах, хөтөлбөрийн түнш байгууллагуудтай хамтран ажиллах, хэрэгжүүлэгч байгууллагуудын үйл ажиллагааг хянах, мэдээлэл цуглуулан гайлагнах зэрзг үүргийг харнуцан ажиллана. БНЗ нь аливаа улс төрийн үзэл бодол, намын харьяалал үл харгалзан бүх талуудтай хамтран ажнллах чадвартай, нам бус хүн байна. БНЗ нь мөн тогтмол хугацаанд хөрш зэргэлдээ аймаг, Улаанбаатар хотын хооронд зорчин хөтөлбөрийн үйл ажиллагааг хэрэгжүүлж, хяналт тавина.

Тавигдах шаардлагыг хангасан хүмүүс товч намтар, ажилд орох хүсэлтийн захидал бүхий цахим шууданг Бүс нутгийн зохицуулагч - /ажиллахыг санал болгож 6уй хотын нэр/ хот гэж гарчиглан 2016 оны 1-р сарын 10-ны өдрийн дотор irirecruitingmng@gmail.соm хаягаар ирүүлнэ үү.

БНОУХ нь ардчиллыг дэлхий дахинаа хөгжүүлэхийн төлөө ажилладаг ашгийн бус, нам бус байгууллага болно. БНОУХ нь Монгол Улсад 1992 оноос үйл ажиллагаагаа хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд парламент, улс төрийн намууд, иргэний нийгэм, нутгийн засаг захиргаа. иргэдийн идэвхтэй оролцоог дэмжсээр ирсэн билээ.

Ажлын байранд тавигдах шаардлага:

-Улс төрийн шинжлэх ухаан буюу холбогдох чиглэлээр их, дээд сургууль төгссөн;

-Улс төр, кампанит ажил, иргэннй нийгмийн салбарт, эс бөгөөс эдгээр салбараар дагнасан олон улсын байгууллагад 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай;

-Томоохон арга хэмжээг амжилтгай удирдан зохион байгуулж байсан туршлагатай; олон улсын донор байгууллагын санхүүжилтээр хэрэгждэг төсөл хөтөлбөр, улс төрийи ур чадавхийг бэхжүүлэх хөтөлбөр дээр ажиллаж байсан бол давуу тал болно.

-Бие даан, зайнаас ажиллах чадвартай;

-Монгол Улсын улс төр, засгийн газар, иргэний нийгмийн талаар гүнзгий мэдлэгтэй;

-Арга хэмжээнд хамтран ажиллах сүлжээтэй байх;

-Удирдан зохион байгуулах ур чадвар болон цагийн менежмент сайтай, нягт нямбай, няхуур, зорилтот олон үйл ажиллагааг цагт нь биелүүлдэг байх;

-Монгол хэлний бичгийн болон ярианы өндөр чадвартай, англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх, Англи хэлний өндөр түвшний мэдлэгтэй бол давуу тал болно.

-Мicrosoft Word, Excel, РоwегРоint программууд дээр ажиллах чадвартай байх.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.