55-р дунд сургууль “Цэмцгэр байгууллага”-аар шалгарлаа

Д.Тулга / Боловсрол

55Нийслэлийн шилдэг тохижилт, ногоон байгууламжтай цэмцгэр байгууллага аж ахуйн нэгж шалгаруулах болзолт уралдааныг дүгнэх “Цэмцгэр-Улаанбаатар” ёслол хүндэтгэлийн арга хэмжээ боллоо. Арга хэмжээ Чингисийн талбайд зохион байгуулагдаж, нийслэлийн удирдлагууд шалгарсан байгууллага аж ахуйн нэгжийн удирдлага, иргэдэд шагнал гардуулав.

Болзолт уралдаанд нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй төр, хувийн хэвшлийн 19000 гаруй байгууллага, аж ахуйн нэгж оролцлоо. Нийт 45 гаруй тэрбум төгрөгийн тохижилтын ажил хийж, 33.4 га талбайд шинээр ногоон байгууламж хийж, 401.2 га талбайн цэвэрлэгээ, угаалгыг хийн, цэвэр цэмцгэр орчин бүрдүүлжээ.

Энэхүү уралдааны Ерөнхий боловсролын сургууль номинацид Баянзүрх дүүргийн 55-р тусгай дунд сургууль шалгарч, төрөлх хотынхоо өнгө үзэмжийг сайжруулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, оршин суугчдын ая тухтай ажиллаж, амьдрах нөхцлийг хангуулахад бодитой хувь нэмэр оруулжээ. Түүнийг нь үнэлж Нийслэлийн засаг даргын тамгын газар болон Улаанбаатар хотын захирагчийн албанаас өргөмжлөл, батламж гардуулав.

Уралдааны хугацаанд тус сургууль нийт 338 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар тохижилтийн ажил хийж, сургуулийнхаа гадна болон дотоод тохижилтод анхаарч, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурах орчинг илүү таатай болгосон байна.

Э.ЭГШИГЛЭН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.