Афганд үүрэг гүйцэтгэж байсан цэрэг суманд өртжээ

Д.Тулга / Эрүүл мэнд

afganАфганд үүрэг гүйцэтгэж байсан манай цэргийн багийн энхийг сахиулагч, Зэвсэгт хүчний 353 дугаар ангийн алба хаагч, дэд ахлагч Б.Нямбаяр харуулын үүрэг гүйцэтгэж байхдаа суманд өртөн шархадсан байна. Энэхүү үйл явдал өнгөрсөн наймдугаар сард болж өнгөрсөн ч ЗХЖШ болон Батлан хамгаалахын яам нууцлан өнгөрсөн аж. Учир нь алба хаагчийн бууны суманд өртсөн эл хэргийг гадны халдлагад өртсөн хэмээн сэжиглэж байсан ч харуулын үүрэг гүйцэтгэж байхдаа өөрөө буутай харилцахдаа болгоомж алдсанаас хөл рүүгээ буудаж шархадсан болохыг тогтоожээ. Шархадсан энхийг сахиулагчийг Кабул дахь цэргийн хээрийн эмнэлэгт сувилж байгаад саяхан эх оронд нь авчирсан байна.

Б.ГЭРЭЛ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.