Маркетингийн менежер ажилд шалгаруулж авна

Д.Тулга / Энтертайнмент

“СПЕШЛ КАР" ХХК нь анх 2009 онд авто машин түрээсийн цогц үйлчилгээ үзүүлэх зорилготойгоор байгуулагдсан. Бид бүх төрлийн авто машиныг туршлагатай жолоочийн хамтаар үйлчлүүлэгч нарынхаа хүсэл сонирхолд нийцүүлэн урт болон богино хугацаагаар, хот болон хөдөөд түрээслүүлэхийн зэрэгцээ гадаад болон дотоодын аялал зохион байгуулдаг.

Бид дараах шаардлагуудыг хангасан хүмүүсийг МАРКЕТИНГИЙН МЕНЕЖЕР-ийн ажлын байранд сонгон шалгаруулж ажилд авна. Хэрэв та сонирхож байвал товч намтар болон ажилд орох хүсэлтийн захидал бүхий цахим шууданг 2016 оны 01-р сарын 15-ны өдрийн дотор hr@specialmongolia.mn хаягаар ирүүлнэ үү.

Ажлын байранд тавигдах шаардлага:

-Маркетингийн чиглэлээр дотоод болон гадаадын их дээд сургуулийг төгссөн.

-Маркетингийн төлөвлөгөө боловсруулан амжилттай хэрэгжүүлэх чадвартай.

-Идэвх санаачлагатай, хувийн зохион байгуулалт сайтай, өндөр хариуцлагатай

-Багаар болон бие дааж ажиллах ур чадвар болон цагийн менежмент сайтай, нягт нямбай, няхуур.

-Цаг үеэ мэдэрч шинийг санаачлах чадвартай болон бүтээлч сэтгэлгээтэй

-Бичгийн болон тайлагнах, илтгэх ур чадвартай, харилцааны соёлтой.

-Нөхцөл байдлыг задлан шинжилж логик дүгнэлт, шийдвэр гаргах чадвар сайтай.

-Мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан туршлагатай

-Англи хэлний дундаас дээш төвшний мэдлэгтэй байх.

-Ажлын ачаалал даах чадвартай


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.