Цагдан хорих 461 дүгээр ангийн алба хаагчдын хүүхдүүд цэцэрлэгтэй болов

Д.Тулга / Боловсрол

Нийслэлийн боловсролын газраас гаргасан судалгаагаар энэ хичээлийн жилд төрийн өмчийн 233, төрийн бус өмчийн 399, нийт 632 цэцэрлэгт 91687 хүүхэд элсэж байгаа юм. Харин хамрагдвал зохих 2-5 насны хүүхдийн 78.6 хувь нь л цэцэрлэгт хамрагдаж байгаа гэсэн үг. Үлдсэн хувь нь гэртээ үлдэх болж байгаа энэ үед Цагдан хорих 461 дүгээр ангийн удирдлагуудын санаачлагыг ШШГЕГ аас дэмжин тус ангийн албан хаагчдын хүүхдүүдийг цэцэрлэгтэй болголоо. Цэцэрлэгийн нээлт өнөөдөр болж, хүүхдүүдээ хүлээн авлаа. Нээлтэд ШШГЕГ-ын дарга, бригадын генерал Б.Билэгт, дэд дарга, хурандаа Г.Туулхүү, Санхүү, үйлдвэр, хөрөнгө оруулалтын газрын дарга, хурандаа Ш.Эрхэмбаяр, Цагдан хорих 461 дүгээр ангийн удирдлага, хамт олон тэдгээрийн гэр бүлийнхэн оролцлоо.

Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлаж байгаа тус цэцэрлэгт 3-5 насны 30 гаруй хүүхэд хүмүүжих бөгөөд өдрийн цагаар болон 24 цагаар үүрэг гүйцэтгэж байгаа албан хаагчдын хүүхдүүдийг асарч, аав, ээжийг нь үүргээ гүйцэтгэж дуусахаар нь хүлээлгэж өгөх боломжтой болжээ.

Б.ЦЭЛМЭГ



Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.