МУИС, МУБИС, АШУҮИС оюутныхаа эрхийг зөрчиж байсан нь шалгалтаар илрэв

Д.Тулга / Боловсрол

shutisШӨХТГ-ын даргын 2015.08.14-ний өдрийн 1/39 тоот удирдамжийн дагуу зарим их дээд сургуулиудын төлбөр, хураамж тогтоосон шийдвэр, суралцагчидтай байгуулсан гэрээ болон холбогдох дүрэм журам, тогтоол, тушаал гэх мэт шийдвэрүүд нь Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг шалгалаа.

Хяналт шалгалтад МУИС, МУБИС, ШУТИС, ХААИС, АШУҮИС зэрэг төрийн өмчийн 5 их сургууль хамрагдав. Хяналт шалгалтаар МУИС, МУБИС, АШУҮИС-ийн үйл ажиллагаанд дараах зөрчил илэрлээ. Үүнд:

1. Монгол улсын их сургууль

МУИС нь Байгалийн ухааны чиглэлээр дээд боловсрол олгох салбарт давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоогдсон бөгөөд байгалийн ухааны чиглэлээр сургалт явуулдаг МУИС-ийн ШУС-ын сургалтын төлбөрийн нэмэгдлийг судлахад өмнөх жилтэй харьцуулахад 1 дүгээр түвшинд 30 хувиар, 2 дугаар түвшинд 12 хувиар, 3 дугаар түвшинд 43 хувиар, 4 дүгээр түвшинд 12 хувиар тус тус нэмэгдүүлсэн байна. Тодруулбал байгалийн ухааны салбарын мэргэжлийн ангийн сургалтын багц цагийн төлбөрийг дундажаар 24,4 хувиар нэмэгдүүлсэн байна.

МУИС нь инфляцийн түвшинтэй уялдуулсан, гадаадын их сургуулиудтай харьцуулахад харьцангуй бага төлбөртэй гэх үндэслэлээр сургалтын төлбөрөө нэмэгдүүлж, түүнээс гадна суурь хураамж гэх 224,000 төгрөгийн төлбөр нэмж авч байгаа нь давамгай байдлаа хууль бусаар ашиглаж, хэрэглэгчийг хясан боогдуулж, хэт өндөр үнэ тогтоосон гэж үзэх үндэслэлтэй бөгөөд МУИС-ийн Удирдах зөвлөлийн 2015 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 05 дугаар тогтоолын шинжлэх ухааны сургууль /байгалийн ухааны салбар/-ийн сургалтын төлбөр тогтоосон хэсэг нь Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т бараа бүтээгдэхүүнд үндэслэлгүйгээр хэт өндөр үнэ тогтоохыг хориглоно гэж заасныг зөрчсөн байна гэж үзлээ.

МУИС-ийн захирлын 2014.08.26-ны А/274 дугаар тушаалаар сургалтын үйлчилгээтэй холбоотой төлбөр, хураамжийн төрөл, хэмжээг баталсан байна. Хичээл сонголтоос хожимдсон бүртгэлийн хураамж нэг багц цагийн 1/3-тай тэнцэх хэмжээний төлбөр авахаар зохицуулж мөрдөж байгааг судалж үзэхэд суралцагч суралцуулах гэрээнд тодорхой заагаагүй буюу хичээл сонголтоос хожимдсон тохиолдолд хураамж буюу анз авахаар тохиролцоогүй байна.

МУИС-ийн суралцагч суралцуулах гэрээний 2.6-д МУИС-ийн дүрэм, журамд заасан зөрчил гаргасан оюутныг сургуулиас хасах бөгөөд төлбөрийг буцаан олгохгүй гэж заасан нь хэрэглэгчийн эрхийг дордуулсан буюу хэрэглэгчийн аваагүй үйлчилгээний төлбөрийг авахаар чиглэгдсэн байна гэж үзлээ.

МУИС-ийн захирлын 2014 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн А/274 дугаар тушаалын хичээл сонголтоос хожимдсон бүртгэлийн хураамжтай холбоотой хэсэг болон суралцагч суралцуулах гэрээний 2.6 дахь хэсэг нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн5 дугаар зүйлийн 5.1-т Хэрэглэгчэрхбүхийбайгууллагаас баталсан стандарт, техникийн нөхцөл, барилгын болон эрүүл ахуй, ариун цэврийн норм, фармакопей, жор, түүнчлэн хуультогтоомж, гэрээгээр тодорхойлсон зохих чанар, тоо хэмжээ, аюулгүйн шаардлагыг хангасан бараа хэрэглэх, ажил, үйлчилгээгээр хангуулах эрхтэй. 12 дугаар зүйлийн 12.9-т Бараа, ажил,үйлчилгээг хууран мэхлэх, төөрөгдүүлэх, хүч хэрэглэх замаар худалдах, гүйцэтгэх, хэрэглэгчийн эрхийг хохироосон гэрээ байгуулахыг хориглоно гэж заасныг тус тус зөрчсөн байна.

2. Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль

Тус сургуулийн удирдах зөвлөлийн 2015.05.08-ны өдрийн 011 дүгээр тогтоолыг судалж үзэхэд анагаахын чиглэлийн мэргэжлийн ангиудын 2015-2016 оны хичээлийн жилд мөрдөх нэг багц цагийн төлбөрийг 1 дүгээр дамжаанд 75,000 төгрөг, бусад дамжаанд 65500 төгрөг байхаар тус тус тогтоосон байх бөгөөд дамжаа тус бүрт өмнөх жилтэй харьцуулахад 10-68 хувиар нэмэгдүүлсэн байна.

Тус сургууль нь улс орны эдийн засгийн нөхцөл, инфляцийн түвшинтэй уялдуулан сургалтын төлбөрийг нэмэгдүүлэн тогтоосон талаар тайлбар ирүүлсэн боловч 10-68 хувь хүртэл нэмэгдүүлэх хангалттай үндэслэл хяналт шалгалтын явцад тогтоогдоогүй. Түүнчлэн тус сургуулийн удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэлийг судлан үзэхэд сургуулийн удирдлагын зүгээс инфляци 23 хувиар өөрчлөгдөж байгаа гэх үндэслэлгүй тайлбарыг гаргаж байжээ.Иймд АШУҮИС-ийн удирдах зөвлөлийн 2015.05.08-ны өдрийн 011 дүгээр тогтоолын анагаахын чиглэлийн мэргэжлийн дамжааны сургалтын төлбөр тогтоосон хэсгүүд нь Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т бараабүтээгдэхүүндүндэслэлгүйгээрхэтөндөрүнэтогтоохыг хориглоно гэж заасныг зөрчсөн байна гэж үзлээ.

АШУҮИС нь “Юнимерчус” ХХК-тай 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан байна. Уг гэрээний дагуу “Юнимерчус” ХХК нь 27500 төгрөгийн эмнэлгийн халаад 850 ширхэг, 15500 төгрөгийн үнэтэй футболк 850 ширхэгийг тус тус нийлүүлж, 2015 оны хичээлийн жилд шинээр элсэн орсон оюутнуудад олгосон байна. Давамгай байдалтай аж ахуй эрхлэгч болох АШУҮИС-ийн энэхүү үйлдэл нь Өрсөлдөөний тухай хуулийн 7.1.12-т “бараа бүтээгдэхүүн борлуулахдаа иж бүрдэлд ороогүй бараадагалдуулахыг хориглоно” гэж заасныг зөрчсөн гэж үзлээ.

АШУҮИС-ийн захирлын 2013.11.12-ны өдрийн а/77 тоот тушаалаар Оюутны шилжилт хөдөлгөөний журмыг баталжээ. Уг журмын 4.3-т хүндэтгэх шалтгаангүй тасалсан хичээлийн нөхөлтийн төлбөрийг бүрэлдэхүүн сургуулийн дансанд хийж, төлбөрийг багшид өгнө гэж зохицуулжээ. Тус сургуулийн зарим багш нар хичээл нөхөөгүй боловч оюутнаас нөхөлтийн төлбөрийг авдаг болох нь тогтоогдсон бөгөөд Энэ нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т Хэрэглэгч эрх бүхий байгууллагаас баталсан стандарт, техникийн нөхцөл, барилгын болон эрүүл ахуй, ариун цэврийн норм, фармакопей, жор, түүнчлэн хууль тогтоомж, гэрээгээр тодорхойлсон зохих чанар, тоо хэмжээ, аюулгүйн шаардлагыг хангасан бараа хэрэглэх, ажил, үйлчилгээгээр хангуулах эрхтэй. 12 дугаар зүйлийн 12.9-т Бараа, ажил, үйлчилгээгхууран мэхлэх, төөрөгдүүлэх, хүч хэрэглэх замаар худалдах, гүйцэтгэх, хэрэглэгчийн эрхийг хохироосон гэрээ байгуулахыг хориглоно гэж заасныг тус тус зөрчсөн байна.

3. Монгол улсын боловсролын их сургууль

Тус сургуулийн сургалтын төлбөрийн нэмэгдлийг судлан өмнөх жилтэй харьцуулахад 1 дүгээр түвшинд 18 хувиар, 2 дугаар түвшинд 34 хувиар, 3 дугаар түвшинд 20 хувиар, 4 дүгээр түвшинд 20 хувиар тус тус нэмэгдүүлсэн байна. Тодруулбал сургалтын төлбөрийг дундажаар 23 хувиар нэмэгдүүлсэн байна. Тус сургууль нь сургалтын төлбөр нэмэгдүүлсэн үндэслэлийн талаар хангалттай баримт, нотолгоотой үндэслэлтэй тайлбарыг ирүүлээгүй болно. МУБИСнь бусад сургуулиас хамгийн бага төлбөртэй, инфляцийн түвшинтэй уялдуулсан, бусад сургуулиуд сургалтын төлбөрөө нэмж байгаа гэх үндэслэлээр сургалтын төлбөрөө нэмэгдүүлсэн байх бөгөөд Монгол улсын боловсролын их сургуулийн Удирдах зөвлөлийн 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 01 дүгээр тогтоолын сургалтын төлбөр тогтоосон /боловсролын чиглэлийн мэргэжлийн/ хэсэг нь Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т бараа бүтээгдэхүүнд үндэслэлгүйгээр хэт өндөр үнэт огтоохыг хориглоно гэж заасныг зөрчсөн байна гэж үзлээ.

ХЯНАЛТ ШАЛГАЛТААР ИЛЭРСЭН ЗӨРЧЛИЙГ АРИЛГУУЛАХААР ШӨХТГ-ААС ДАРААХ АРГА ХЭМЖЭЭ АВЛАА:

1. Зөрчлийг арилгуулах талаар улсын байцаагчийн албан шаардлагыг зөрчил гаргасан их сургуулиудад хүргүүлж, биелэлтэд хяналт тавьж байна.

2. Зөрчил гаргасан их сургуулиудад захиргааны шийтгэл ногдуулна.

Б.ГЭРЭЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.