АШУҮИС-ийн удирдлагууд зөрчлөө арилгахаар болов

Д.Тулга / Боловсрол

anagaahШӨХТГ-ын даргын 2015.08.14-ний өдрийн 1/39 тоот удирдамжийн дагуу зарим их дээд сургуулиудын төлбөр, хураамж тогтоосон шийдвэр, суралцагчидтай байгуулсан гэрээ болон холбогдох дүрэм журам, тогтоол, тушаал гэх мэт шийдвэрүүд нь Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг шалгасан дүнгийн талаар хэвлэлийн бага хурал хийж олон нийтэд мэдээлсэн билээ.

Уг хуралтай холбогдуулан АШУҮИС-ын захирал Г.Батбаатар, тэргүүн дэд захирал Н.Сүмбэрзул, санхүүгийн асуудал эрхэлсэн дэд захирал Л.Содномцогт нар ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхантай уулзаж нөхцөл байдлын талаар ярилцжээ.

Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн удирдлагын зүгээс төрийн байгууллагын хяналт шалгалтын үр дүнг хүлээн зөвшөөрч удирдах зөвлөлийн хурлыг хуралдуулан дотоод нөөц боломжоо судлан үзэж сургалтын төлбөрийн асуудлыг нэн яаралтай шийдвэрлэж хариу өгнө гэдгээ мэдэгдсэн байна.

Мөн өөрийн сургуулийн оюутнуудад нэгдсэн байдлаар халаад болон футболк худалдсан асуудлыг таслан зогсоосноо мэдэгдэж, хичээл ороогүй боловч нөхөлтийн төлбөр гэж авдаг асуудлыг нэг мөр зогсоосон тухайгаа өгүүлсэн байна.

АШУҮИС нь оюутнууд болон эцэг эхчүүдийн санаа бодлыг байнга дээдлэн ажилладаг бөгөөд төрийн байгууллагын шийдвэрийг хүндлэн нийгэмд хүлээх үүргээ анхаарч ажилладгаа мөн илэрхийлжээ.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.