Парламент байгуулагдсаны 25 жилийн ойд зориулсан номын үзэсгэлэн нээлээ

Д.Тулга / Боловсрол

NOMМонгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойн хүрээнд Улсын Их Хурлын Тамгын газар, Монгол Улсын Үндэсний номын сан, Улаанбаатар хотын төв номын сантай хамтран номын үзэсгэлэн гаргасан байна. Энэхүү үзэсгэлэнд Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент үүссэнээс хойш 25 жилийн хугацаанд хэвлэгдэн гарсан монголын төрийн тогтолцоо, төр эрх зүйн түүх, парламентын ёс, Улсын бага хурал, Улсын Их Хурлын түүхэн товчоо, эмхтгэлүүд, төрийн түшээд, улс төрчдийн тухай ном, хэвлэл болон ойд зориулсан номуудыг уншигч үйлчлүүлэгчдэд дэлгэн үзүүлж байна.NOMТухайлбал, “Монгол Улсын парламент” дөрвөн боть, “Судалгааны эмхэтгэл” хоёр боть, “Улсын Бага Хурлын товчоон, 1990-1992 он”, “Монгол Улсын анхны байнгын ажиллагаатай парламент-Улсын Бага Хурал /1990-1992 он/”, “Найргийн хуртай монгол парламент”, “Монгол Улсын байнгын ажиллагаатай парламентын Тамгын газар: 1990-2015 он” зэрэг номуудыг олон нийтэд толилуулж байна.NOM

Монгол Улсын Үндэсний номын санд гарсан үзэсгэлэн 7 хоног үргэлжлэх бол Улаанбаатар хотын төв номын санд дэлгэгдсэн үзэсгэлэн энэ сарын 13-ныг дуустал үргэлжлэх юм хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Б.ГЭРЭЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.