Монгол хүүхдүүд хиймэл дагуултай холбоо тогтооно

Д.Тулга / Боловсрол

sansarНийслэлийн лаборатори 1-р дунд сургууль дээр “Сансар дахь бидний мөрөөдөл” төслийг санаачлан хэрэгжүүлж байгаа. Энэхүү төсөл нь хиймэл дагуулын хэрэглээг сэтгэн бодож санаа гаргахаас эхлүүлээд, хийж бүтээх гэсэн цогц үйлдлээр сурагч, оюутан, хүүхэд залуусыг хиймэл дагуул, сансрын салбартай ойртуулж, олон улсад өрсөлдөх чадвартай мөрөөдөл бүхий бие хүн болгох зорилготой аж.

Энэ төсөлд хамрагдаж буй хүүхдүүд 11 дүгээр сарын 12-ны өдөр 12:54 цагийн орчимд Улаанбаатар хотын тэнгэрийн зүүн зүгт нисэн өнгөрөх хиймэл дагуултай холбоо тогтоохоор болжээ. Ингэхдээ Японы Сансрын Агентлаг JAXA-тай хамтран хэрэгжүүлэх аж.

Уг төслийг хэрэгжүүлснээр Монгол Улсад сансрын салбар, танин мэдэхүй, оюун ухаанлаг байдлыг түгээн, дэлхийд танигдах нэгэн боломж бий болохоос гадна өндөр хөгжилтэй аль ч улсын хүүхэд залуустай өрсөлдөх чадвартай гэсэн өөрсдийн бахархалтай болно гэдгийг төслийг санаачлагчид онцоллоо.

Б.ГЭРЭЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.