Нийслэлд шинэ цэцэрлэг нээлтээ хийлээ

Д.Тулга / Боловсрол

tsetserlegНамрын дунд сарын шинийн 17-ны билэгт сайн өдөр Сүхбаатар дүүрэг өөрийн хөрөнгө оруулалтаар барьсан 225 дугаар цэцэрлэгийнхээ нээлтийг хийж, хүүхэд багачуудаа хүлээн авлаа. Тус цэцэрлэгийн нээлтэд дүүргийн Засаг дарга Д.Бадарсан оролцож, хэлсэн үгэндээ “Бид хүүхэд багачуудынхаа сурч боловсрох орчныг бүрдүүлэх үүрэгтэй хүмүүс. Нөгөө талаас энэ цэцэрлэгийн бүтээн байгуулалт бол иргэд та бүхний санал, санаачилгын үр дүнд боссон гэдгийг онцлон хэлмээр байна. Учир нь бид дүүрэгт хийгдэх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлынхаа талаар иргэд Та бүхнээс асуудаг. Ийм сайхан цэцэрлэг баригдсан нь та бидний хамтын ажиллагааны үр дүн юм. Мөн энэ цэцэрлэгийг барихад газраа чөлөөлж өгсөн иргэн Б.Тулгаад бас талархлаа илэрхийлье” гэв. Тус цэцэрлэг нь 240 хүүхдийн ортой хэдий ч өнөөдөр 16, 18 дугаар хорооны 0-5 насны 300 орчим хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгох юм байна.

Э.ЭГШИГЛЭН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.