Гадаадад сурч байсан залуус 1800 хүнд англи хэл үнэгүй заана

Д.Тулга / Боловсрол

Нийслэлийн 1800 иргэнд англи хэл үнэ төлбөргүй заах зорилготой залуус өнөөдөр хэвлэлийнхэнд хандлаа. Тодруулбал дэлхийн улс орнуудад суралцдаг 100 гаруй залуу нэгдэж иргэдэд үнэ төлбөргүй англи хэлний мэдлэг олгох “Англи хэлтэй дүүрэг-2015” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэх гэж байгаа юм байна. Үүнд нийслэлийн есөн дүүргийн ЗДТГ хамтран ажиллаж, тусалж дэмжинэ гэдгээ илэрхийлсэн талаар тус холбооны тэргүүн Н.Лхагвадорж хэллээ.

Тэд “Англи хэлтэй дүүрэг-2015” хөтөлбөрийн хүрээнд 1,800 иргэнд үнэ төлбөргүй сургалт явуулах бөгөөд иргэдийг анхан, дунд, гүнзгий шат гэж ангилах юм байна. Сургалтад хамрагдах хүмүүсээ сонгохдоо есөн дүүргийн хороодоор дамжуулан 10,000 ширхэг сугалаа тарааж, үнэхээр сурах чин хүсэлтэй 1,800 иргэнийг сонгох юм. Сургалт 10.01-ээс 11 дүгээр сарын дунд хүртэл үргэлжилнэ. Нийт 48 цагийн хичээл заах бөгөөд хичээл 10.00-20.00 цагийн хооронд явагдах юм. Улмаар шилдгийн шилдэг үр дүн үзүүлсэн нэг хүний гадаадад сурах сургалтын төлбөрийг ивээн тэтгэгч байгууллагууд гаргана гэсэн амлалт өгчээ.

Б.ЦЭЛМЭГ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.