Өрхийн эмнэлэгүүдэд шээсний анализатор суулгаж эхэллээ

Д.Тулга / Эрүүл мэнд

emnelegӨнөөдрөөс эхлэн Нийслэлийн Эрүүл мэндийн газар анхан шатны тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулж Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд шээсний шинжилгээ хийдэг болгохоор шээсний анализатор суулгаж эхэллээ.

Тавдугаар сарын 27-29-нд урьдчилсан сургалт, долдугаар сарын 27-29-нд хоёр дахь шатны, есдүгээр сарын 8-9- нд гүнзгийрүүлсэн сургалт зохион байгуулав. Өрхийн ахлах эмч, сувилагч нийлсэн 400 хүн хамрагдсан уг сургалтаар БНСУ- ын “Руйсанса” корпорацын ерөнхийлөгч Хо У Бун, тус компанийн Интернэт бизнес, вэб сайт хөгжуүлэх хэлтсийн Монголыг хариуцсан менежер Д.Агиймаа зэрэг мэргэжилтэн шээсний шинжилгээний суурин анализаторыг ашиглах, хариуг нь цахим хуудаст яаж оруулах, иргэд сайтаас шинжилгээнийхээ хариуг хэрхэн унших талаар цогц мэдээлэл өгчээ.

Ингэснээр иргэд өрхийн эмнэлэгтээ шээсний шинжилгээ хийлгэх боломж бүрдэх юм. “Roy home health care” анализатор нь цагт 700 хүртэлх хүний шээсийг шинжлэх хүчин чадалтай. Хүнд өвчтэй, хэвтэрт байгаа болон бага насны хүүхд үүдийн шинжилгээг явуулын төхөөрөмжөөр, гэрт нь очиж авах юм байна. Уг аппарат нь шээсээр 10 гаруй төрлийн өвчин оношлох чадалтай аж.

Б.ГЭРЭЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.